Дахин хуваарилалт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

1
2022 оны 8 сарын 112022-08-11
Дахин хуваарилалт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

УИХ-ын Х.Болорчулууны Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Учир нь, түүнийг Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараах 7 сарын 9-ний анхдугаар чуулганаар тус байнгын хорооны даргаар сонгосон. УИХ-ын тухай хуулийн 26.3-т зааснаар Байнгын хороог нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. Харин 26.4-т зааснаар түүнийг улируулан сонгож болдог. Тэгэхээр УИХ-ын гишүүн Х.Болорчулууны 1 жил дууссан, улирсан хугацаа ч дууссан байна.

Энэ байнгын хороо 19 гишүүнтэй. УИХ-д өмнө нь сонгогдсон туршлага Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарт бий. Б.Саранчимэгийн хувьд сонгогдсон тойргоо 2024 оны УИХ-ын сонгуулиар орхиж Дундговьд нэр дэвшихээр бэлтгэж байгаа. Тэрээр нийслэл дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байснаараа өөрийгөө “ногоон хатагтай” хэмээн тодотгуулдаг боловч Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ихэвчлэн хөдөө аж ахуйн чиглэлээс хүн сонгогддог.

Сүүлийн үед хөдөө аж ахуйг ярианы сэдэв, үйлдэл болгосон хоёр нь Архангайгаас сонгогдсон Г.Тэмүүлэн, Булганаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ нар юм. Г.Тэмүүлэнгийн ажлын туршлага уул уурхайнх бол Ж.Бат-Эрдэнийнх зам тээврийнх. Харин хууль тогтоогчийн хувьд малын генетик нөөц, бэлчээр ашиглалт, жижиг дунд үйлдвэрлэл, малчдын нийгмийн асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулж, санаачилгатай ажиллаж байгаагаараа Байнгын хорооны бусдаасаа тэд илүү ажиллаж байгаа.

Сүүлд гэхэд Ж.Бат-Эрдэнэ гишүүн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоороо биш Үйлдвэржилтийн байнгын хороогоор хэлэлцүүлж чуулганаар батлуулав. Ингэж амбицласанд нь Х.Болорчулуун дарга дурамжхан байгаагаа илэрхийлж байв. Зарим гишүүн хүртэл харьяалсан яам, харьяалсан байнгын хороо байхад тусдаа түр хороо байгуулж байгааг шүүмжилсэн удаатай.

Г.Улсболд

 

Санал болгох

“Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулан “Хувь хүний хөгжлийн менежмент” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдвээр танхимын сургалтыг өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа

2 өдрийн өмнө
2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2 өдрийн өмнө
Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

3 өдрийн өмнө