Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

1
2022 оны 8 сарын 122022-08-12
Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус хугацаанд нийт 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Харин энэ оны эхний 7 сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Мөн 2022 оны 8 дугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан (Дүрслэл 2).

Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Дүрслэл 2. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.

 

Санал болгох

Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

15 цагийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

2 өдрийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

2 өдрийн өмнө
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

6 өдрийн өмнө