Цэц “давхар дээлний” маргааныг өнөөдөр хэлэлцэнэ

2022 оны 8 сарын 152022-08-15
Цэц “давхар дээлний” маргааныг өнөөдөр хэлэлцэнэ

Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Н.Ганибал, Ш.Адьшаа нар өнгөрсөн онд иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэдэг гомдол гаргасан юм.

Уг асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд өнөөдөр /2022.08.15/ Их суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр товложээ. Уг маргаан нь Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдол мөн болохыг Үндсэн хуулийн цэцийн ажилтан  батлан хэлсэн.

Энэ намар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажил дахин өрнөхөөр байна. Ингэхдээ УИХ-ын гишүүний тоо 76 байгааг 120-150-д хүргэнэ гэж байгаа. Үүнээс наана МАН-ынхан АН-ын дээрх 2 гишүүнээр "давхар дээл"-ний хязгаарыг үгүй хийлгэхээр захиалсан гэсэн шүүмж өнгөрсөн өвөл, хаваржин гарсан юм. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа нэг хэсэг тул өөрөө өөрийгөө зөрчинө гэж байхгүй гэсэн тайлбарууд ч явж байв.

Э.Бурам

Санал болгох

“Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулан “Хувь хүний хөгжлийн менежмент” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдвээр танхимын сургалтыг өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа

2 өдрийн өмнө
2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2 өдрийн өмнө
Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

3 өдрийн өмнө