PCR шинжилгээг ХӨСҮТ-д өгнө

2022 оны 8 сарын 152022-08-15
PCR шинжилгээг ХӨСҮТ-д өгнө

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр вакцинжуулалтын 73 цэг ажиллаж байна. Үүний 71 нь суурин цэг юм. Иргэдийн хувьд өөрт ойр вакцины аль ч цэгт дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Вакциныг өрхийн эмнэлгүүдэд хийж байгаа бөгөөд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах юм. Мөн түргэвчилсэн шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд авч  байгаа бол ПСР шинжилгээг ХӨСҮТ-д авч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Эрүүл мэндийн яамны энэ сарын 13-ны статистик мэдээллээр, улсын хэмжээнд нийт 10813 хүн хяналтад байна. Үүний 1898 нь эмнэлэгт бол 8915 нь гэрийн ажиглалтад байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

18 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө