Усан паркын гэх газарт орон сууц барьсан нь хууль зөрчөөгүй гэв

3
2022 оны 8 сарын 152022-08-15
Усан паркын гэх газарт орон сууц барьсан нь хууль зөрчөөгүй гэв

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрний баруун талд “Эм Энд Жи констракшн” компанийн эзэмшлийн газарт орон сууц баригдаж байгаа. Тус 11.8 газар анх 2008 оны есдүгээр сарын 18-нд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын үед орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Улмаар “Эм Энд Жи констракшн” захирал А.Амарбаясгалан 2017 онд 5 хэсэг бүхий цогцолбор байгуулна гэж ярилцлага өгч байв. Үүнд, битүү усан парк, 3056 хүний суудалтай сагсан бөмбөгийн ордон, усан гулгуурын талбай, бассейн зэргээс гадна 5000 машины зогсоол, кинотеатр зэрэг багтах бөгөөд эзэмшлийн газрын 70 хувийг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн эзэлнэ гэж ярьж байв.

Гэсэн хэдий ч энэ жил гэнэт орон сууцны барилга барьж эхэлсэн нь олны хардлагыг дагуулсан.

Энэ талаар өчигдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл өгсөн юм. Тэдний хооронд ийм яриа болж өнгөрлөө.

Л.Оюун-Эрдэнэ: Тэр нөгөө нэг, усан юуны зориулалтаар байсан юм орон сууц болчихлоо гээд баахан гомдлууд 11-11 төв дээр ирсэн. Тэр бодитой юм уу, эсвэл?

Д.Сумъяабазар: Эхнийх нь орон сууцны зориулалтаар гарсан юм. Тийм биз 2008 онд. Тэгээд хүчингүй болгож хаяад, дахин шүүхдэж сэргээгээд. Тэгээд сүүлд нь усан паркаар гаргаад. Дахиж шүүхдэж сэргээгээд. Дахин сэргэхээр нь орон сууц, усан парк, тусгай зориулалт гэсэн гурван чиглэлээр гарсан юм.

Л.Оюун-Эрдэнэ: Тэгэхээр тэр одоо орон сууц бариад хууль зөрчөөгүй гэсэн үг үү?

Д.Сумъяабазар: Зөрчөөгүй, зөрчөөгүй. Угаасаа эхнийх нь тэгээд гарчихсан. Тэгээд унагаагаад улстөржүүлээд яваад байсан.

Л.Оюун-Эрдэнэ: Тэрийгээ тайлбар сайн хий.

 

bchcj.jpg

Одоогоос сар гаруй хугацааны өмнө Туул голын сав газрын захиргаанаас уг асуудлаар АТГ-т хандсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долоодугаар сарын 01-ний 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг долоодугаар сарын 06-нд хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр долоодугаар сарын 25-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэсэн хариу өгснийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээнд нийтэлсэн юм.

0s2oa1_278556223_317763710491405_1439534035593569984_n_x974.jpg

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

16 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө