Сайд Л.Халтарыг огцруулахгүй бол автомашинтай жагсана

2022 оны 8 сарын 152022-08-15
Сайд Л.Халтарыг огцруулахгүй бол автомашинтай жагсана

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос үнийн өсөлтийн талаар Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал хийлээ. Тус холбооноос төрийн буруу шийдвэрээс болж тээвэрчид ажлын байраа алдаж байгаа тул Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ. Уг шаардлагад,

  • 5700 гаруй жолооч тээвэрчний ажлын байрыг буцаан олгох
  • дундын бүсэд ажиллаж буй ахлагч цэргүүдийг татаж тээвэрчдийг оролцуулах
  • ажлын байрыг бүрэн чөлөөлж төрийн нэрээр оролцож буй 30 автомашины татах
  •  нүүрс тээврийн компаниудад давуу эрх олгохгүй байх зэргийг дурдсан байна.

Шаардлагын хариуг 24 цагийн хугацаанд өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Хэрэв хариу өгөхгүй бол автомашинтай том хэмжэний жагсаал зохион байгуулна гэдгийг мэдэгдэв. Одоогоор 100 гаруй том оврын автомашин жагсахад бэлэн болжээ. Энэ тухай Монголын авто тээвэрчдийн Соёмбо нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр "Энэ бол дарамт биш. Төр монголчуудыг тэмцэх тусам иргэдийнхээ эрхийг зөрчдөг асуудал гарсаар байна. Бид хатуу тэмцнэ. Өнөөдөр нэн яаралтай уулзахыг шаардаж байна" гэлээ. Мөн  үнийн өсөлтөд нөлөөлж буй асуудал нь чингэлэг тээвэр гэж үзэж байгаа юм байна. Учир нь нэг автомашиныг гурван чингэлэгт хувааж байгаа нь эдийн засагт маш их хохирол дагуулж байгаа нь өнгөрсөн хаврын амлалтад хүрч чадаагүй гэдгийг холбооны төлөөлөл онцлов. Өөрөөр хэлбэл, чингэлэг тээврийг зогсоож задгай тээвэр явуулахыг шаардаж байгаа юм.  Үргэлжлүүлэн “Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар огцрох цаг нь болсон.  Дарханы замаас авхуулаад авто тээвэрт чингэлэг тээвэр гэж маш дарамт болж байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол Монголын тээвэрчид автомашинтай жагсаал хийнэ. Цаашид бид дараагийн тэмцлийн шатанд шилжнэ.  Асуудлыг шийдтэл дараагийн тэмцэлд орно. Тулгамдсан асуудал нь үнийн өсөлт тээвэр ложистикийн зардлаас болж байна. Цар тахлын халдвар хамгааллыг сахиулж байна гээд эсрэгээрээ эмх замбараагүй байдлыг үүсгэж байна. Нийт тээврийн 10 хувь нь л  эргэлтэд орж байна. Энэ нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Л.Халтар сайдыг огцортол тэмцнэ” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

17 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө