ХЭМНЭЛТ: Ганц бие залуусын "зугаа"

2022 оны 8 сарын 152022-08-15
ХЭМНЭЛТ:  Ганц бие залуусын "зугаа"

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилсан “Алтайн залуус” чуулга уулзалт олон нийтийн анхаарлыг татсан. Эл уулзалтаар гэр бүл зохиож амжаагүй ганц бие залуусыг хооронд нь танилцуулах бөгөөд бүртгүүлсэн залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэсэн мэдээлэл цацагдсантай холбоотой.

Өнгөрсөн гурав хоногт  /2022.08.12-14/ болж өндөрлөсөн “Алтай-2022”  эл чуулганд залуус идэвхтэй оролцсон тухай ч аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. Энэхүү чуулганы тухай тус газраас мэдээлэхдээ “Аймгийнхаа хөдөлгөгч хүч болсон залуучуудынхаа тулгамдаж байгаа асуудлыг соргогоор харж тэднийг нөхөрлүүлэх, танилцах боломж олгож буй арга хэмжээ” гэж тодотгожээ.

“Алтай-2022” чуулган гэр бүлийн үнэт зүйл, цус ойртолт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуй газар тариалан сэдвээр эхэлсэн байна.

Алтайн залуус.jpg

Үргэлжлүүлэн Дөргөн нуур жуулчны баазад залуусыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулжээ. Харин тус жуулчны баазад болсон чуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахыг аймгийн Засаг дарга хориглосон байна.

Энэ тухай тэрбээр “Улаанбаатар хотоос маш олон телевиз, сайт сурвалжилъя гэсэн хүсэлт гаргасан.  Бид сайн муу хэл ам дагуулсан учраас нэг ч камер байх ёсгүй гэдгийг хэлсэн. Мөн аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч бас илтгэлийн зургийг л авч явна. Мөн Дөргөн нуур руу нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл явахгүй гэдгийг хэлсэн” гэжээ.

аймгийн ЗД.jpg

Түүний хэлсэнчлэн Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд иргэдийнхээ гэр бүл зохиох тал дээр анхаараагүй гэнэ. Мөн залуусын санаачилгаар дээрх чуулгыг зохион байгуулсан аж. Энэ тухай үргэлжлүүлэх хэлэхдээ “Аймгийн Засаг дарга гэдэг бол иргэдийнхээ аав нь гэсэн үг. Иймд нэгдүгээрт хүнээ бодох ёстой. Миний хувьд Говь-Алтай аймгийн бүх багт очиж та бүгдтэй уулзаж байсан. Энэ үеэр залуусын дунд биднийг хоорондоо уулзаж үеийнхэнтэйгээ танилцах боломж олгож өгөөч гэсэн санал гаргаж байсан. Тиймээс энэ арга хэмжээ бол залуус та бүхний дундаас гарсан санал шүү. Мөн ахмадууд голынхон бүгдээрээ хамаатан садан боллоо. Бусад сумын залуустай танилцуулахыг хүсч байна гэдгийг хэлсэн. Иймд хамгийн зөв шийдэл нь та бүгдийг уулзуулах арга хэмжээ юм. Үүнийг зохион байгуулж байгаадаа би ч баяртай байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Хүндээ хандсан,  залууст хандсан зүйл маш бага хийсэн. Монгол Улсад хамгийн тулгамдаж буй асуудал нь хүний эрүүл мэндийг бодох ёстой. Хоёрдугаарт, иргэдийнхээ чинээлэг амьдрах ёстой. Дээр нь гэр бүл зохиож сайхан амьдрах тал дээр улс анхааралгүй 30 жил өнгөрчээ” гэсэн юм. Угтаа бол аймгийн Засаг даргын үүрэг нь ганц бие залуусыг танилцуулж гэр бүл зохиоход зууч нь болох биш байлтай.  Хар ухаанаар бодсон ч Төрийн хэмнэлтийн тухай хууль цаасан дээрээ л хүчинтэй байгааг эндээс харж болохоор байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3-т “сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх” гэж заасан.  Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Хэмнэлтийн тухай хуулиа мөрдсөнгүй. Наад захын жишээ нь л энэ. Дээр нь гурван өдөр үргэлжилсэн ганц бие залуусыг зуучлах уулзалтын зардал тодорхойгүй. Уг нь шилэн дансанд тодорхой тусгасан байх ёстой. Гэвч Говь-Алтай аймгийн албан ёсны цахим хуудаст  аймгийн ЗДТГ-ын төсвийн ил тод байдалд нарийвчилсан зардал алга.

Тухайлбал, Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэмнэлт хэтрэлтийн шалтгаан 2022 оны энэ оны хагас жилийн тайланд дурдсанаар цалин хөлс болон нэмэгдэл урамшуулал, томилолт зочны зардлыг хэмнэсэн гэж тодотгожээ. Томилолт зочны зардалд  2022 онд 7.5  /7.561.500.00/сая төсөвлөж 25 сая төгрөгөөр /25.000.200/ нэмэгдүүлсэн байна.  байна. Ийнхүү нэмэгдсэн дүнгээсээ 12.4 сая /12.494.400/ төгрөгийг зарж, 12.5 сая төгрөг хэмнэсэн гэж дурджээ. Үүнээс харвал томилолтын зардлыг хэмнэсэн биш нэмэгдүүлсэн  дүнгээсээ  зарсныг хэмнэсэн  гэж үзсэн бололтой.

данс1.jpg

Мөн цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний тайланд “Алтай-2022” чуулганыг зохион байгуулах төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайланд алга. Мөн санхүүгийн тайланд хийсэн бүтэн болон хагас жилийн гүйцэтгэл болон энд хийсэн аудитын дүгнэлтийн тайланг үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртал санхүүгийн тайлангийн гүйцэтгэл алга байна.

данс2.png

 Нөгөөтэйгүүр,  үнэхээр хүнээ бодож байгаа наад зах нь хоёр жил тэмцээд ч давж чадаагүй цар тахлын эсрэг бэлтгэлээ хангаж, эмч ажилчдынхаа нөөцийг бүрдүүлэхэд толгойгоо гашилгах цаг нь байлтай. Өнөөдрийн байдлаар тус аймагт Covid-19 халдварын нийт 19412 тохиолдол батлагдаж 16 нас баралт бүртгэгдсэн байна. ЭМЯ-ны статистик мэдээллээс харвал тус аймаг халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн аймгуудын тоонд жагсч явна. Хүйтний улиралд цар тахлын давлагаа томуугийн улиралтай хавсарвал нөхцөл байдал яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй гэж Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ нь анхааруулсаар байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Санал болгох

ХХААХҮЯ: Ургац хураалтад 3102 оюутан цэргийн албан хаагч ажиллаж байна

2022 онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн.

7 өдрийн өмнө
"NCD Групп" 1 тэрбум төгрөгөөр 234м2 бүхий өрхийн эмнэлэг Ховд аймгийн Булган суманд барьж өгч байна

“Суварга бүтээх нь тухайн газар орны муу мундрыг арилгаж, хамаг амьтныг энх жаргалтай байлгах тусын тулд бүтээж буй их сайн буян юм” хэмээн бурхны номд өгүүлжээ

1 сарын өмнө
Агропаркийн жимсний мод 90 гаруй хувийн ургалттай байна

Булган аймгийн Онцгой байдлын газраас  “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3.2 га хэмжээтэй “Агропарк, мод жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулан, 7800 ширхэг үхрийн нүд, чацаргананы суулгац тариалаад байна.

1 сарын өмнө
Баян-Өлгийд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн Даваатын эх гэх газарт хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр 21:15 цагт бүртгэгдсэн байна.

1 сарын өмнө