НЭМЭЛТ: ЗТХЯ-ны албан тушаалтнуудын 30 гаруй объект шалгалт явуулж байна

2022 оны 8 сарын 152022-08-15
НЭМЭЛТ: ЗТХЯ-ны албан тушаалтнуудын 30 гаруй объект шалгалт явуулж байна

НЭМЭЛТ: 16:03 цаг 

Авлигатай тэмцэх газрын холбогдох албаны хүн  улсын дугаартай холбоотой гомдол мэдээллийн дагуу шалгалт явуулсан гэх мэдээллийг өглөө.  Тодруулбал, автомашины улсын дугаарын дуудлага худалдааг зохион байгуулахад олон нийтэд ил тод нээлттэй мэдээлсэн эсэхийг шалгаж зөвлөмж өгсөн байна. Харин Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотой тендерийн асуудлаар ЗТХЯ-ны албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийсэн тухайд мэдээлэл өгөхөөс татгалзав. Энэ тухай “Мэдэхгүй байна. Би мөрдөгч биш” гэсэн хариулт өглөө. Мөн  АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Тэмүүлэн энэ асуудалд мэдээлэл өгсөн. Тэрбээр,

-Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудад шалгалтын ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яаманд албан тушаалтнуудын орон байр, бусад шаардлагатай гэх газарт нийт 30 гаруй объектод шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Албан тушаалтнуудын нэрсийг өгөх боломжгүй. Энэ нь прокурорын зөвшөөрсний дагуу мэдээлэл өгнө. Нэгжлэгийн ажиллагаа нь прокурорын зөвшөөрлийн дагуу явуулдаг. Тиймээс хэрэгт холбогдох үндэслэл байгаа учраас нэгжлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн Тендер сонгон шалгаруулахтай холбоотой асуудалд бүх албан тушаалтнуудыг шалгаж байна. Шалгалтын явцад тулгарсан асуудал байхгүй. Дарханы замын тендер сонгон шалгаруулалтын цаана сэжиглэн шалгах үндэслэл байгаа.

-----------------------

Дарханы замын тендертэй холбоотойгоор өнөөдөр /2022.08.15/ Зам тээврийн хөгжлийн яамны эрх бүхий албан тушаалтнуудын албан өрөөнд нэгжлэг хийж байна гэх мэдээлэл тархсан. Тэгвэл энэ талаарх мэдээллийг тус яамнаас болон Авлигатай тэмцэх газраас /АТГ/ үгүйсгэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс өнгөрсөн долдугаар сард Дархан замын бүтээн байгуулалт болоод Зүүнбаян болон Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд удааширсантай холбоотойгоор алдагдсан боломжийн өртгийг нь тооцож, холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг шалгахыг даалгасан юм. 

Тэгвэл замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн сайд, Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд, Төрийн нарийн бичгийн дарга, Автозамын газрын дарга болон бусад албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, байцаалт, мэдүүлэг авч эхэлжээ. 

Замын тендерт өндөр үүрэг хариуцлагатай ажилласан зарим албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал олгосон нь тогтоогдсон бололтой. 

Э.БУРАМ

 

 

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

17 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

21 цагийн өмнө