Монголтой БНСУ хамтарч 150 сая мод тарина

2022 оны 8 сарын 152022-08-15
Монголтой БНСУ хамтарч 150 сая мод тарина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлээд буй. Уг аянд  төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцох болсон. Тэгвэл БНСУ-аас манай улстай хамтран нийт 150 сая мод тарих амлалт өгчээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Л.Амар нар БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр тус улсын Байгаль орчны хяналт шинжилгээний үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг бичигт хоёр тал Монгол Улсад нийт 150 сая мод тарихаар болсон нь энэ юм байна.

 

тэрбум.jpg

Санамж бичгийн хүрээнд мод тарих, ойжуулалт, усжуулалт, ойн менежментийн цахим хяналт шинжилгээг бий болгох, харилцан туршлага судлах, манай улсад тохирсон ногоон технологи, шийдлийг туршиж, нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх гэх мэт чиглэлээр хамтран ажилахаар болжээ.

Улсын хэмжээнд одоогоор 200 гаруй мод үржүүлгийн газар ажилладаг байна. Эдгээр нь жилд 10 сая орчим тарьц суулгац нийлүүлэх боломжтой. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг биелүүлэхийн тулд жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх үндэсний чадавхыг бүрдүүлэх шаардлагатай болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар  хэлж байв.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

19 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө