Ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

2022 оны 8 сарын 172022-08-17
Ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж, хамт олноо манлайлсан цагдаагийн 20 алба хаагчтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр “Цагдаа нар бол нийслэлийн зүгээс зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, ачаалал ихтэй, цаг наргүй ажилладаг алба хаагчид. Зөвхөн баяр наадам, арга хэмжээний үеэр гэлтгүй бүхий л цаг үед ажил үүргээ хариуцлагатайгаар биелүүлдэг. Хүмүүсийн дунд цагдаа нартай холбоотой шүүмжлэл байдаг ч сайн ажиллаж байгаа алба хаагчдадаа урам өгч байж цааш цаашдаа ажил үүргээ амжилттай гүйцэтгэнэ. Тиймээс бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж, оногдсон үүргээ хариуцлага алдалгүй гүйцэтгэж буй алба хаагчдыг Хотын дарга урамшуулж, хүндэтгэл үзүүлснийг миний бие төлөөлөн, дамжуулж байна. Хууль дүрмийг хэрэгжүүлэхдээ хүн бүхэнд эрх тэгш хандахыг хүсэн, талархал илэрхийлье” хэмээн цагдаагийн алба хаагчдад амжилт хүсэв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Санал болгох

Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг 2,609.3 тэрбумаар хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.

5 өдрийн өмнө
“20К программист” тусгай хөтөлбөрийн танхимын сургалт эхэллээ

Технологийн боловсролоор Европ тивдээ тавдугаарт ордог Болгар улсын “20К программист” тусгай хөтөлбөрийн анхан шатны сургалт өнгөрөгч бямба гарагт эхэллээ. Тус хөтөлбөрийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газраас “Новелсофт” ХХК, “MLC Business school”, Болгарын Программ хангамжийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна.

9 өдрийн өмнө
Төсөв: Түгжрэлийг бууруулах 420 тэрбумын ажлын задаргаа

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах, улмаар нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжихийг дэмжсэн түүхэн шийдвэр байсан юм. Тэрхүү шийдвэрийн дагуу нийслэлээс 2022 онд 12 багц томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

13 өдрийн өмнө
Нийслэлд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдаж эхэлжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

13 өдрийн өмнө