Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

6
2022 оны 8 сарын 182022-08-18
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж  Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

-------------------------------------------------------------

Тэрбээр “Өнөөгийн нөхцөл байдлыг бид маш сайн мэдэж байгаа. Монголын ард түмний амжиргаа, хүнс бараа бүтээгдэхүүний үнэ хэцүүхэн байна. Хоёр хөрш дайны байдалтай байна. Харин Монгол далайд гарцгүй, эдийн засгийн хувьд ядуу, аж үйлдвэржилт хөгжөөгүй, малынхаа арьс ширийг хүртэл боловсруулж чаддаггүй. Ийм байдалд ард түмэн сөрөг хүчин болох АН-ыг хүсэмжилж байна.  Харамсалтай нь өнөөгийн нөхцөл байдалд  эрх баригчдын гар хөл болсон манай намын нөхдүүдээс болж ардчилал алдагдаж, АН-ын  нэр хүнд уналаа. Өнгөрсөн 33 жилийн түүхийг харахад  бид  дандаа эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байх үедээ ялж байсан. Та бүхэн санаж байгаа бол 2000 онд АН нэг суудал авсан. 2016 онд бодлоггүй шийдвэр гаргасны улмаас цөөнх болж байсан. 2020 оны сонгуульд лидер биш хүнийг нэр дэвшүүлсэн. Тиймээс  2024 онд бид нэгдэж оролцсоноор ард түмний хүслийг биелүүлж, хүчтэй сөрөг хүчин байж, эрх барина гэсэн бодолтой байна" гэлээ.

Э.БУРАМ

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

17 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

21 цагийн өмнө