НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

2022 оны 8 сарын 182022-08-18
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал,  Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Монголын Үндэсний их сургуулийн зүүн талд иргэний захиалгатай барилга нь зөвшөөрөлгүй угсралт гүйцэтгэж байсан аж. Иймд барилгын ажлын зураг төсөл, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5,2 дахь заалтын дагуу үйл ажиллагааг нь хориглосон юм байна. Гэтэл энэ оны наймдугаар сард захиалагч иргэн нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байсан тул ийнхүү үйл ажиллагааг нь дахин зогсоох арга хэмжээ авсан нь энэ юм.

НМХГ-аас Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны журмаар захирамж гаргуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022  оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-01/3700 дугаартай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтийг хүргүүлсэн байна. Тус газраас өнгөрсөн хавар барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч, ААН, иргэдэд хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байв.

Б.ЦЭЦЭГ

 

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

17 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

21 цагийн өмнө