Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

2022 оны 8 сарын 192022-08-19
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

Бүртгэл 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдаж, нийт 156 иргэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 21 хоногийн дотор баримт бичгийн нягтлан шалгах ажиллагааг хийж, 60 хоногийн дотор шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн хуваарийг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

16 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө