БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

2022 оны 8 сарын 192022-08-19
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 14 их сургуульд 108 мянга нь суралцдаг гэсэн тооцоо гарчээ. Иймд Боловсрол шинжлэх ухааны яам их дээд сургуулиудын  чанарт анхаарч шаардлагаа чангаруулах  бодлого баримтална гэдгийг салбарын сайд мэдээллээ.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан: 

-Их дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялддаггүй. Их дээд сургууль төгссөн төгсөгчид ажлын байран дээр гараад ажилгүй болдог нийтлэг зовлонтой. Гэтэл дөрвөн жил их дээд сургуульд суралцахад 12-15 сая төгрөг зарцуулдаг. Дийлэнх нь зээлээр төлбөрөө гаргасан байгаа юм. Намраас их дээд сургуулийн хичээл ороход дунджаар 3-3.5 сая төгрөгийг арилжааны банкуудаас зээл гаргуулж байгаа нь оюутнуудын эцэг эх байгаа юм. Нийт дүнгээрээ дунджаар 440-460 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкуудаас намар гарч байна. Энэ их зээл гарч байгаа ч оюутнууд ажилгүй болдог зовлон байгаа юм. Иймд цаашид их дээд сургуулийн чанарт анхаарч шалгуурыг чангаруулна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 88 их дээд сургуулийн

  • Их сургууль -34
  • Дээд сургууль-46
  • Коллеж -8 байна.

Засгийн газрын тогтоолоор 88 их сургууль 67 болж буурч байна. Тэгэхээр 21 их сургуулийн сургалтын үйл ажиллагааг цуцалж  24 их дээд сургуульд сануулга өгсөн. Хэрэв цаашид шаардлага хангахгүй бол үйл ажиллагаа нь зогсно.  Үйл ажиллагаа нь зогсч буй 13 сургуулийн 163 багш 1567 оюутан байна. 40 хүрэхгүй оюутантай подволь дээд сургууль үйл ажиллагаа явуулж болохгүй. Оюутнуудын эрх ашиг зөрчигдөхгүй. Мөн 8 их дээд сургуулийг бусад их дээд сургуультай нэгтгэж байна.

 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

19 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө