ТАНИЛЦ: Бусад сургуультай нэгдэж буй 8 их дээд сургууль

2022 оны 8 сарын 192022-08-19
ТАНИЛЦ: Бусад сургуультай нэгдэж буй 8 их дээд сургууль

БШУЯ-ны шийдвэрээр найман их дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэхээр боллоо. Үүнд,

  • Дүрслэх урлагийн академи Соёл урлагийн их сургуультай
  • Техник технологийн их сургуулийн харьяа Монгол койсэн технологийн коллеж ШУТИС-тай
  • Дархан Уул аймаг дахь Агро экологи бизнессийн сургууль ХААИС-ийн шууд  харьяа
  • Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль МУИС-тай
  •  Улаанбаатар их сургууль МУИС-ийн харьяа
  • Ховд их сургууль МУИС-ийн харьяа
  • Дорнод Их сургууль МУИС-ын харьяа

Дээрх шийдвэрийн талаар салбарын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн 90 гаруй нь нийслэлд төвлөрсөн. Хөдөө орон нутагт 9000 хүрэхгүй оютун суралцдаг. Цаашид энэ тоог 21 мянга болгох бүрэн боломжтой.  Орон нутагт төрийн өмчит сургуулийн чанар тулгамдсан асуудал болсон тул МУИС болон ШУТИС-тай нэгтгэж байна.Орон нутагт суралцаж буй оюутнуудын сурлагын чанар Улаанбаатарт суралцаж буй оюутнуудын сурлагын чанараас дутахааргүй байх зорилгоор ийм өөрчлөлт зохион байгуулалт хийлээ. Энэ жилээс Өмнөговьд уул уурхайн сургууль оюутнуудаа авч шинээр үйл ажиллагаа явуулна. Цаашид Хөшигийн хөндийд их дээд сургуулиудын хотхон барих техник эдийн засгийн үндэслэлийг эхлүүлсэн. Бидний зүгээс нэгдүгээр курст оюутнууд орон нутагт суралцаж ирэх жилээс нь хоёрдугаар дамжаанаас эхлэн Улаанбаатар хотод сурах, эсвэл нийслэлд суралцаж буй оюутнууд дараагийн хоёр жилээ орон нутагт мэргэжил дээшлүүлэх чиглэлээр 1+3, 2+2, 2+1+1 гэсэн шаталсан тогтолцооны хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжууд бүрдэж байна” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

18 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө