Орон нутагт зам тээврийн ослоор 10 хүн амь насаа алджээ

2022 оны 8 сарын 192022-08-19
Орон нутагт зам тээврийн ослоор 10 хүн амь насаа алджээ

 

Орон нутагт зам тээврийн ослын улмаас 10 хүн амь насаа алдсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тухайлбал, Баянхонгор аймагт энэ сарын 17-нд таван хүн амь насаа алдсан ноцтой осол гарсан. Тус аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ын “Сивик” загварын суудлын автомашин автозамын эсрэг урсгал руу орж Ховд аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан “Норд бенз” загварын зүтгүүртэй мөргөлдөн доогуур нь орж дарагдсан.

Ослын улмаас 25 настай жолооч болон хамт зорчиж явсан 31-35 насны 3  эрэгтэй, 65 настай эмэгтэй нас барсан  харамсалтай хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж буй.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр энэ сарын 15-18-ны хооронд зам тээврийн ослын 936 дуудлага бүртгэгджээ. Орон нутагт бэртэж гэмтсэн амь насаа алдсан хүмүүсийн шалтгааныг дурдвал

  • Онхолдох ослын улмаас 1 хүн гэмтэж.
  • Мотоциклтой ослын улмаас 1 хүн гэмтсэн. 1 хүн амь хохирсон
  • Явганаар автомашинд мөргүүлж 1 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх ослын улмаас 9 хүн гэмтсэн 1 хүн амь хохирсон
  • Зорчигч хэлбэрээр 6 хүн гэмтэж. 8 хүн амь хохирсон   

Харин нийслэлд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ нийт 5 хүн гэмтжээ. Шалтгааныг дурдвал,

  • Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэн.
  • Мотоциклын ослын улмаас 2 хүн гэмтсэн

Энэ оны эхний долоон сарын байдлаар 309 хүний амь хохирч 1603 хүн гэмтэж бэртсэн  харамсалтай тоо мэдээтэй байна. Тэгвэл энэ оны хагас жилийн байдлаар цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалтаар 33398 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоожээ. Өнгөрсөн дөрөв хоногт согтуугаар жолоо барьсан 498 иргэнийг илрүүлж хариуцлага тооцсон байна.

Согтуу жолоочоос болж энэ оны эхний хагас жилд 671 зам тээврийн осол гарч 45 хүн амь насаа алджээ. Согтуугаар автомашин жолоодож буй иргэдийн дийлэнх нь шөнө, үүрээр замын хөдөлгөөнд оролцох үедээ саатуулагддаг болохыг ТЦА-аас мэдээлэв.

Мөн зам тээврийн ослын шалтгааныг судалбал үүрээр өглөө 05-08 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж амь эрсдэн, гэмтэж бэртжээ.Өнгөрсөн дөрөв хоногт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан 5 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд жолоочийн буруутай үйлдлээс болжээ.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

17 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

21 цагийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө