Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

2022 оны 8 сарын 192022-08-19
Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна.  Тодруулбал, Г.Сумъяабазар, А.Мөнхбат нар нь энэ сарын 8-нд ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ногооны хэсгээс 23:00 цагийн орчимд  оргосон гэх мэдээлэл бий. Энэ нь Хархорин сумын хоёрдугаар багийн нутаг Онгоцон-Ухаа гэх газар аж.

Цагдаагийн байгууллагаас ШШГЕГ-ын харъяа хорих 423 дугаар ангиас оргосон хориглуудыг эрэн хайж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж байгаа юм.

Г.Сумъяабазар нь 22 настай, 160-170 см өндөр, 55-60 кг жинтэй, зууван бор царай, өтгөн хөмсөг, хар өнгийн нүдтэй. Мөн А.Мөнхбат нь 23 настай, 175-180 см өндөртэй 60-65 кг жинтэй, бор өнгийн нүдтэй, зүүн нүдний хажуу талд жижиг хар мэнгэтэй зэрэг содон шинж тэмдэгтэй болохыг нь мэдээлжээ. Тэд Өвөрхангай, Баянхонгор, Төв аймаг болон Улаанбаатар хотод байж болзошгүй гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм. Тэднийг харсан бол 102, 80117576, дугаарт мэдээлэл ирүүлэхийг зөвлөж буй. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлнэ.

оргодол.jpg

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

19 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө