“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гарагт болно

2022 оны 8 сарын 192022-08-19
“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гарагт болно

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Санал болгох

Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг 2,609.3 тэрбумаар хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.

5 өдрийн өмнө
“20К программист” тусгай хөтөлбөрийн танхимын сургалт эхэллээ

Технологийн боловсролоор Европ тивдээ тавдугаарт ордог Болгар улсын “20К программист” тусгай хөтөлбөрийн анхан шатны сургалт өнгөрөгч бямба гарагт эхэллээ. Тус хөтөлбөрийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газраас “Новелсофт” ХХК, “MLC Business school”, Болгарын Программ хангамжийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна.

9 өдрийн өмнө
Төсөв: Түгжрэлийг бууруулах 420 тэрбумын ажлын задаргаа

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах, улмаар нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжихийг дэмжсэн түүхэн шийдвэр байсан юм. Тэрхүү шийдвэрийн дагуу нийслэлээс 2022 онд 12 багц томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

13 өдрийн өмнө
Нийслэлд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдаж эхэлжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

13 өдрийн өмнө