С.Эрдэнийн АН Д.Ганбатаас бусад УИХ дахь гишүүдээ намаас хаслаа

2
2022 оны 8 сарын 292022-08-29
С.Эрдэнийн АН Д.Ганбатаас бусад УИХ дахь гишүүдээ намаас хаслаа

Ардчилсан намын /АН/  дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг  намаас хасах шийдвэр гаргалаа.

-------------------------------------

Мэдээллийн эхэнд АН-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарын зургаан гишүүнийг  “урвасан” гэж тодотгов. Мөн  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр болсныг  эсэргүүцэж “Эрх баригчид Үндсэн хуульд халдлаа” гэж үзээд "Ардчилсан намыг бодлоготой хувааж хоёр гурав талцуулсан, бүлгийг нь тарааж бүдүүлэг авирлаж байгаа ч Монгол Улс гурав тасрав ч гүрний дайтай гэдэг шиг АН хүнд байдалд байгаа ч ард түмний Үндсэн хуульд баттай зогсч чадна. Бид хууль дээдэлж ажиллана” гэсэн юм. 

УИХ дахь АН-ыг татан буулгаж байна

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явцад намын нэр дээр сонгогдсон гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Харамсалтай нь, зарим гишүүн энэ үүргийг биелүүлэлгүй өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс энэ асуудалд оролцсон. Эдгээр гишүүнтэй АН-ын Үндсэн дүрмийн хороо уржигдар хуралдаж, дүрмийн дагуу хариуцлага тооцох аргыг авч хэлэлцсэн. Өнөөдөр Ардчилсан нам удирдлагын зөвлөлийн шийдвэрээр УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор татан буулгаж байна. Үүнтэй холбоотой УИХ-д байгаа АН-ыг төлөөлөх эрхтэй таван гишүүн, мөн АН-ын бүлгийн ажлын албатай холбоотой асуудлаар бид УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлж буй.

УИХ-д тогтвортой үйл ажиллагаа явуулах үүднээс АН, УИХ-д өөрийн УИХ-ын гишүүдийн зөвлөлийг байгуулж ажиллуулахаар шийдвэр гаргасныг мөн хүргүүлж байна. Зөвлөлийн даргаар бүлгийн дарга асан Д.Ганбат гишүүнийг томилж ажиллуулах шийдвэр гарлаа.

 Хоёрдугаарт яригдаж буй зарим нэг асуудал бий. Эвслийн Засгийн газар байгуулах, бусад бүтцийн байгууллагад АН-ыг урьж байгаа гэсэн янз бүрийн цуу яриа гарч байна. Өнөөдөр бид ямар нэгэн эвслийн болон УИХ-д орох тухай шийдвэр гараагүй. Ардчилсан намаас хасагдсан нэр бүхий гишүүд цаашид УИХ-д Ардчилсан намыг төлөөлөх эрхзүйн чадамжгүй болж байна. Эдгээр гишүүн УИХ-д бие даасан гишүүн болж хувирч буй.

      Ардын намын зарчимгүй дүрэмгүй тоглоомд гүйж орж буй гишүүдийг АН-д байлгахгүй

Дараа нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр,

-Аливаа зүйл хууль, дүрэм, зарчимгүй явж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд Ардчилсан нам байсан нэр бүхий хүмүүсийг оруулах тухай яригдаж байгаа нь зарчимгүй хэрэг. Эрх баригчид УИХ-д 62 суудалтай атал ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаас зугтааж болохгүй. Та нарт Эрүүл мэндийн сайд хийх хүн олдохгүй бол огцрох хэрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Дээр нь АН-аас хасагдаж буй УИХ-ын гишүүд  цаашид АН-ыг төлөөлөх эрхгүй.

Хэрэв Эвслийн Засгийн газар байгуулах гэж байгаа бол намын удирдлагууд уулзаж зарчмаа тохирох ёстой. Энэ нь Монгол Улсын нийтлэг эрх ашиг л юм. 2008 оны С.Баярын Засгийн газар Оюутолгойг хөдөлгөе, гуравдагч хөршийн бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжье гэсэн бодлого баримталж байсан. Гэтэл энд ямар ч зарчим алга. Ардчилсан нам зарчим, дүрэмгүй зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Зарчимгүй дүрэмгүй улс төр ойрын зайнд яваад л унана. Ардын намын зарчимгүй дүрэмгүй тоглоомд гүйж орж буй гишүүдийг АН-д байлгах ёсгүй гэсэн ийм шийдвэр гаргасан гэлээ. 

Б.ЦЭЦЭГ

 

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

8 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

13 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

18 цагийн өмнө