С.Одонтуяа Засагт ажиллах нь харин ч улс төрийн ач холбогдолтой

2
2022 оны 8 сарын 292022-08-29
С.Одонтуяа Засагт ажиллах нь харин ч улс төрийн ач холбогдолтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ олон нийтэд зарлах гэж байна. Өнөөдөр өглөө 08 цагт МАН-ын Удирдах зөвлөлд, дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлэгт 10 цагт танилцуулах байсан боловч ирцээс хамааран хурал хойшилжээ. Улмаар Удирдах зөвлөлийн хурлаа 14.00 цагт дахин товлож, дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаа хийхээр төлөвлөжээ.

Засгийн газрын бүтцийн бүрэлдэхүүнд шинээр яамгүй 2 сайдын албан тушаал төлөвлөжээ.  Эдгээр нь Тэргүүн шадар сайд болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хариуцсан сайд байх юм.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнийхээ 50 хувийг авч үлдээж, үүнд нь давхар дээлтэй Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, С.Амарсайхан нар багтаж байна. Дан дээлтэй Ц.Нямдоржийг чөлөөлж, Ч.Номин, Б.Батцэцэг, А.Ариунзаяа нарыг Засгийн газарт ажлын үзүүлэлтээр үлдээжээ.

Чөлөөлсөн сайд нарын оронд Байнгын хорооны даргаар ажиллаж байгаа хоёр сонгогдсон УИХ-ын гишүүдэд боломж гаргах тухай яригдаж байна.

УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газарт хамтран ажиллах санал тавьж өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзсан байна. УИХ-ын дэд дарга Салдангийн Одонтуяа нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, сайдаар ажиллах санал тавьжээ. УИХ-ын сонгуульд хоёр дахиа үнэмлэхүй ялсан МАН-ын бүлгийн гишүүд дундаас энэ байдлыг эсэргүүцэж, Засгийн газрыг 100 хувь УИХ-аас бүрдүүлэх ёстой гэсэн санал илэрхийлсэн парламентч нэлээд байгаа юм байна. Харин С.Одонтуяа нар Засгийн газарт ажиллуулах Ерөнхий сайдын саналд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.

Монгол Улсын хувьд АН бол Америк тэргүүтэй дэлхийн ардчилсан орнууд, Ардчилсан намууд, гурав дахь хөршүүдтэй улс төрийн хувьд харилцах цонх гэж үздэг. Тэдгээр орнууд, ардчилсан намуудтай улс төр, гадаад харилцааны хувьд амар хэл нэвтрэлцэх, хөрөнгө оруулалт татаж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд АН-аас Засгийн газартаа гишүүн байлгах нь давуу тал болно гэж Ерөнхий сайд үзсэн байж болох талтай.

Ер нь УИХ-ын түвшинд ч спикер Г.Занданшатар НҮБ, АНУ-аас Монголд хийсэн айлчлалуудад зориуд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг уулзалтдаа дагуулж орж байсан билээ. С.Одонтуяа зөвшөөрвөл түүнийг Засгийн газарт ажиллуулах нь МАН-ын дотоод улс төрд амаргүй байх боловч Засгийн газрын хувьд улс төр, гадаад харилцааны ашигтай байдал үүсгэх юм.

Цаашид нэг нам үнэмлэхүй ялж, дангаар засаглах нь хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын хямралд хөтөлж болзошгүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа олон намын төлөөллийг УИХ-д оруулахын тулд сонгуулийн можаритар тогтолцоог хуульчилж, гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байр сууриа дээрх агуулгатай холбон тайлбарлаж байв.

Г.Улсболд

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

7 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө