2023 оны төсөвт олон нийт, эрдэмтдийн саналыг тусгана

2
2022 оны 9 сарын 52022-09-05
2023 оны төсөвт олон нийт, эрдэмтдийн саналыг тусгана

УИХ-аас 2022 оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгосон. Төсвийг хэт өөдрөг төсөөлснөөр эргээд дахин тодотгох шаардлага гардаг нь эрх баригчдын бодлого, судалгаагүй шийдвэртэй холбоотой эдийн засагчид шүүмжилдэг. Тэгвэл 2023 оны улсын төсвийг тодотгохоос өмнө олон нийт, эрдэмтэн судлаачдын саналыг сонсч хэлэлцүүлэхээр шинэ Засгийн газар шийдвэрлэлээ.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “2023 оны улсын төсвийн талаар олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дунд санал асуулга явуулж, хэлэлцэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Ирэх сарын 1 хүртэл хугацаад олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Цаашид төсөвтэй холбоотой асуудлыг олон нийт урьдчилж хардаг, болно, болохгүй гэсэн асуудлыг урьдчилан харж ярилцаж чаддаг болно гэсэн үг.

Дараа нь төсөв батлагдсны дараа хэл ам байхгүй, санал шүүмжлэл багатай болъё л  гэсэн үг шүү дээ. Үгүй бол өнөөдөр бид аливаа шийдвэрийг  гаргадаг, эргээд олон нийтийн саналыг бүрэн тусгаагүйн үндсэн дээр гаргасан шийдвэрээсээ буцах тохиолдлууд хүртэл гардаг болоод байна шүү дээ. Үүнийг аль болох ийм түвшинд хүргэхгүй байх зорилготой.

Ялангуяа Засгийн газар аливаа төрлийн шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн яамдын саналыг сонсдог. Нөгөө талд иргэд олон нийтийн саналыг сонсдог байя. Эрдэмтэн судлаачдын шийдвэрийг сонссоноор амьдралтай шийдвэр гарах болов уу” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас  20 орчим Үндэсний хороо байгуулахаар болсныг мэдээлэв. Энэ тухай ярихдаа “Замын түгжрэлийн асуудлыг эрхлэх сайд томилогдсонтой холбогдуулан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулахаар болсон. Мөн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, спортыг дэмжих үндэсний хороо зэрэг 20 орчим хороо байгуулахаар боллоо.

Нөгөөтэйгүүр үндэсний хороодыг байгуулж байгаа нь шинээр орон тоо бий болохгүй. Жишээ нь, Замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог сайд нь даргална.

Гишүүд нь, Зам тээврийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд зэрэг салбар хооронды уялдаа холбоотой байна.

Манай яамны асуудал биш учраас хамаагүй гэдэг дутагдлыг засна” гэлээ. Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр, үйл ажиллагааны чиглэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өөрчлөх санал гаргасныг УИХ-д танилцуулахаар болсон байна. Энэ тухай “мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний эрүүл ахуйтай холбоотой асуудалд мэргэжлийн яамдад шилжүүлнэ. Төр өөрөө өөрийгөө хянадаг байгууллага болгож өөрчлөх саналыг УИХ-д өргөн барина. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын үүргийн дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага болно” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГ

 

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

6 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

6 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

11 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

16 цагийн өмнө