Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр авлига албан тушаалтны улмаас хохирсон хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн талаар мэдэгдэв.
АТГ-ын Урьдчилсан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн:
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотод байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 262 сая төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг үл хөдлөх хөрөнгө, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгожээ. Мөн Их Британийн Виржиниа арлаас 2.5 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлж, мөн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг тус тус хураан авч улсын орлого болгосон гэлээ.
Б.ЦЭЦЭГ