Хятадын хүн амын тоо буурч эхэллээ

2023 оны 1 сарын 202023-01-20
Хятадын хүн амын тоо буурч эхэллээ

Хятадын хүн амын тоо 2022 онд 1.4 тэрбум болж, өнгөрсөн оноос 850 мянгаар буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын Статистикийн хорооноос мэдээлж байна.

Үүний өмнө 1961 онд хүн амын тоо буурсан үзүүлэлт гарч байсан нь тухайн үед тохиолдож байсан өлсөглөнтэй холбоотой байв. Харин энэ удаагийн бууралтад нэг хүүхдийн бодлогын үр дагавар, гэр бүл зохиох, хүүхэд өсгөх хандлагад гарсан өөрчлөлт, хүйсийн тэнцвэргүй байдал болон бусад нийгмийн дарамт шахалт нөлөөлж байна гэжээ.

Энэхүү хүн амын хөгшрөлт нь ирээдүйн ажиллах хүчний асуудлыг хурцатгаад зогсохгүй, цаашдын өсөлтийг удаашруулах аюултай болохыг онцолж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаад түгшсэн Хятадын эрх баригчид нэг хүүхдийн бодлогод өөрчлөлт оруулсан байдаг.

2015 онд хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан бол 2021 онд гурван хүүхэд болгож өсгөсөн. Гэсэн хэдий ч энэхүү бодлогын өөрчлөлт болон санхүүгийн урамшуулал олгох аян нь тодорхой үр дүнд хүрч чадахгүй хэвээр байгаа аж. Үүний үндсэн шалтгаанууд нь амжиргаа, боловсрол болон үл хөдлөх хөрөнгийн хэт өндөр зардал хэмээн үзэж байна.

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

7 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

13 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

16 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

2 өдрийн өмнө