И.К.Азизовыг эгүүлэн татаж Евсиков Алексей Николаевичийг Монголд томилжээ

2023 оны 1 сарын 202023-01-20
И.К.Азизовыг эгүүлэн татаж Евсиков Алексей Николаевичийг Монголд томилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Евсиков Алексей Николаевичийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр томилжээ.

Евсиков Алексей Николаевич нь 1984 онд ЗХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО)-ийг төгссөн. Хятад, англи хэлтэй. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Нэгдүгээр зэргийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин зөвлөх.

Сургуулиа төгссөний дараа буюу 1984 оноос ОХУ-ын ГХЯ болон хилийн чанадад олон янзын албан тушаалд ажиллаж байжээ. Тухайлбал:

  • 2004-2010 онд ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны ахлах зөвлөх;
  • 2010-2015 онд Азийн нэгдүгээр газрын дэд захирал;
  • 2015-2019 онд БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консул.
  • 2020 оноос ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.

Тэрээр “би бараг санамсаргүй байдлаар хятад хэл сурч эхэлсэн. Математикийн чиглэлийн сургуульд найман жил суралцаж байгаад “Вечерняя Москва” сонинд “Дорно дахины хэл заадаг” сургуулийн есдүгээр ангид хүүхэд элсүүлж байна гэсэн зарыг уншсан. Цэвэр сониуч зангаасаа болоод ярилцлагад орчхоод тэнцсэн хариу хүлээж авсан. Дорно дахины хэл нь хятад хэл байв. Тэр үед Москвад ийм хоёр сургууль байсан. Миний бүх амьдрал Хятадтай холбоотой байсан – эхлээд Бээжин дэх Элчин сайдын яаманд дадлага хийж, дараа нь Бээжингийн их сургуульд суралцсан, Хятад дахь Зөвлөлт, Оросын Элчин сайдын яаманд гурван жил ажилласан, одоо Шанхай дахь Ерөнхий консулаар ажиллаж байна. Хятадад хятад хэлгүйгээр ажиллах нь утгагүй. Дипломат хүний ​​карьерт хэлний нөлөө их байдаг” хэмээн ярьсан байдаг.

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

6 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

12 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

15 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

1 өдрийн өмнө