АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт машин үйлдвэрлэгч Тесла компанийн энэ сарын 25-нд нийтэлсэн 2022 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаас үзэхэд, тус компанийн орлого болон цэвэр ашиг бүгд дээд амжилт тогтоосон байна.
2022 оны дөрөвдүгээр улиралд Тесла компанийн орлого 24,318 тэрбум ам. долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 37%-иар, өмнөх сарынхаас 13%-иар өссөн байна. 2022 оны нийт орлого нь 81.462 тэрбум ам долларт хүрч, 2021 оноос 51%-иар өсжээ.
2022 оны 4-р улиралд Тесла компани 405 мянга орчим автомашин нийлүүлсэн бол бүтэн жилд ойролцоогоор 1 сая 310 мянга гаруй автомашин нийлүүлж, нийлүүлэлтийн дээд амжилт тогтоосон боловч зах зээлийн төлөөлөл болон Теслагийн тогтоосон зорилт 1,4 саяд хүрч чадаагүй байна. Тус компани 2023 онд 1.8 сая авто машин нийлүүлэхээр төлөвлөж байна.
Тесла компанийн Шанхай дахь үйлдвэр жилд 750 мянга гаруй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай. “Шанхай дахь үйлдвэр нь умарт Америкаас бусад дэлхийн зах зээлийг дэмждэг экспортын гол төв” хэмээн Тесла компани мэдэгджээ.