Я.СОДБААТАР: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

1
2023 оны 1 сарын 302023-01-30
Я.СОДБААТАР: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна.

Шадар сайд Я.Содбаатар: 

-2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ эцэслэн баталсан хуульд бүхэлд нь хориг тавьж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч ерөнхийлөгчийн хувьд энэхүү хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан. Ер нь аливаа хүний эрхийг дордуулсан, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн заалтуудад бид тодорхой бодлого гаргаж хуулийн хүрээнд хатуу тэмцэх ёстой. Нөгөө талд, Монгол Улсад мөрдөгдөж буй аливаа хуулийг хэлэлцэн батлахад тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээдийн, мөн эрдэмтэн судлаачдын ард иргэдийн оролцоог гүйцэт хангаж санал бодлыг нь авч хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тиймээс энэ УИХ-аар баталсан нэр бүхий хуулиудыг хэлэлцэх явцад мэргэжлийн болон ард иргэдийн санал бодлыг хуулийн хүрээнд бүрэн тусгаж чадаагүй байна гэж үзэж байгаа. Тиймээс энэхүү хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлахад энэ хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хуулиудыг чанд мөрдөж ажиллаасай гэж хүсч байгааг хэлж байна. Тиймээс  Ерөнхийлөгч нэр бүхий хуулиудад  бүхэлд нь хориг тавьж байна. Сүүлийн үед цахим орчин дахь гэмт хэрэг нэмэгдэж, хүний нэр төрд зохион байгуулалттай халдах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зайлшгүй шаардлага бий. Цаашид УИХ, Засгийн газар энэ чиглэлд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Олон улсын жишигт тусгаж эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар Ерөнхийлөгч чуулганы завсарлагын үед хориг тавивал дараагийн чуулган эхлэхэд ажлын эхний 14 хоногт энэ хоригийг хэлэлцэх ёстой. Хоригийг нийт гишүүдийн 3/1-ээр хүлээн авдаг. Хүлээн авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бүхэлд нь хориг тавьсан учраас хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжихгүй.

Дараа нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуулиудад хориг тавих хуульзүйн үндэслэлийг тайлбарлав. 

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Учир нь:

1. Засгийн газар хуулийн төслүүдийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Улмаар хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор эцэслэн баталсныг та бүхэн мэднэ. Ийнхүү баталсан нь хуулийн төслийг боловсруулах, улмаар хэлэлцэн батлах хүрээнд иргэд олон нийтийн оролцоог хангаагүй. Хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн саналыг аваагүй төдийгүй Үндэн хууль зөрчиж байна. 

2. Үндсэн хуулийн 33.1.1-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь хуульд хориг тавих гэж заасан. Энэ хугацаа нь УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 45.5-т заасан байдаг. Үүнд хүлээн авсан өдрөөс хойш 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, хуулийн төслүүдийг нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан. Үүнээс хойш ажлын тав хоногт гэж тооцвол хоёрдугаар сарын 1-ны өдөр хориг тавих сүүлийн хугацаа дуусаж байгаа юм. Гэтэл хуулийн дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч 2023 хоёрдугаар сарын 1-ны өдрөөс гэж баталсан. Энэ нь Ерөнхийлөгчийн хориг тавих сүүлийн хугацаа буюу хориг тавьж болох үндсэн бүрэн эрхэд халдах байдлаар зохицуулсан.  Хүний эрхтэй холбоотой хуулийг батлахдаа олон нийтийн оролцоог сайтар хангаж, тодорхой хэлэлцүүлгийг зохион байгуулж хууль дээдлэх суурь зарчимд нийцүүлэх ёстой.

 

 

Б.ЦЭЦЭГ 

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

7 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

8 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

11 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

11 цагийн өмнө