Х.Баттулга гурван хүүхэдтэйгээ хамт гэрчээр дуудагдлаа

3
2023 оны 1 сарын 302023-01-30
Х.Баттулга гурван хүүхэдтэйгээ хамт гэрчээр дуудагдлаа

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол  хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Ирэх долоо хоногийн даваа гарагт хоёр дахь сонсгол эхлэх бөгөөд Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн, улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцын асуудлыг сонсох юм. 

Энэ талаар УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн Банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах шаардлагатай 43 гэрчийг одоогоор дуудсан. Энэ долоо хоногт нэмж дуудах шаардлагатай бол  дуудна. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дуудагдана. Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх хүмүүс дуудагдахаар байна" гэв. 

Мөн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдах аж. 

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооны эхний сонсголд "Пирамид Орд "ХХК-ийн "Буман залуус" 296 айлын орон сууцны хорооллын төслийн  гэрчээр  Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудсан боловч "Намын дотоод сонгуультай мөн  АТГ-т гэрчээр асуугдаж мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан учраас оролцох боломжгүй байна" гэх бичиг ирүүлсэн. Мөн тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгальмааг дуудахад прокуророос асууж байгаад эргэж хариу мэдэгдэнэ гэсэн боловч өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон эмнэлгийн магадлагааг ирүүлсэн байдаг. 

Эргэн сануулахад, “Пирамид-Орд” компани нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа МоАХ-ын эзэмшилтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх 9.9 мянган м.кв газрыг, мөн дээр нь баригдсан дөрвөн орон сууцыг барьцаанд тавьсан байдаг.  Уг газар, барилгыг барьцаанд тавих бичигт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмаа гарын үсэг зурсан байдаг.  Гэхдээ “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг Х.Баттулга 2015 онд үйлдэж байсан нь олон нийтэд ил болж байв. 

Э.БУРАМ

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

7 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

8 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

10 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

11 цагийн өмнө