Татварын ерөнхий газар 2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг мэдээллээ. Нийт 1.1 сая иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.
Албаны хүмүүс IV улирлын бууцаан олголтыг энэ сарын 28-аас олгож эхлэх тухай өмнө нь мэдээлсэн ч өнөөдрийг хүртэл олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан юм.
Сангийн сайдын 2020 оны "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам"-ын дагуу Монголын татварын алба буцаан олгох саналыг нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлснээс ажлын 20 хоногт буюу хоёрдугаар сарын 21-ний багтан санхүүжилтийг шийдвэрлэх зохицуулалттай болохыг Татварын ерөнхий газар мэдээлжээ.
Б.ЦЭЦЭГ