МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус их хурал өнөөдөр эхэлсэн.
Тус байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажилладаг бөгөөд сонгуульт ажлынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан боловч дүрэмд байгаа боломжоо ашиглан дахин нэр дэвшсэн.
Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг НАМЭХ-ны даргад МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцон нэр дэвшүүлсний дараа нэрээ татсан юм.
Х.Булгантуяа 2019 онд Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа НАМЭХ-ны даргад өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэн тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэн Д.Сарангэрэлтэй өрсөлдөж байв. Тэр үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл 75.4 хувийн саналаар сонгогдсон юм.