Барууны орнууд Украинд танк нийлүүлж эхэллээ

2023 оны 1 сарын 272023-01-27
Барууны орнууд Украинд танк нийлүүлж эхэллээ

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалт өнгөрсөн баасан гарагт болж, Герман улс болон дэмжигч орнууд Украинд Leopard танк нийлүүлэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй билээ. Гэвч Германы Гадаад хэргийн сайд Анна Бербок “Польш улс Украин руу Leopard танк илгээхэд Берлин саад болохгүй” хэмээн ням гарагт мэдэгдсэнээр Польш Украинд амласан ёсоор Leopard загварын 14 нэгж танкийг ойрын үед  нийлүүлэх төлөвтэй байна.

Германы батлан хамгаалахын Rheinmetall концерн “Украинд нийт 139 нэгж Leopard-1, Leopard-хоёр танкийг нэг жилийн дотор нийлүүлэх боломжтой. Эхний ээлжийн танкийг энэ оны тавдугаар сард нийлүүлэх боломжтой” хэмээн мэдэгдэж байна.

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтын хүрээнд Франц 40 нэгж AMX-10 дугуйт танк, Их Британи 14 нэгж Challenger танк, Чех, Морокка зэрэг орнууд 90 нэгж Т-72 танк нийтдээ 144 тооны танк Украинд нийлүүлэгдэх төлөвтэй байна. 

Украины эрх баригчид Оросын довтолгоог няцаахад хамгийн багадаа 300 танк хэрэгтэй хэмээн барууны орнуудад хүсэлт гаргасан бөгөөд Герман улсын байр сууриас шалтгаалан Украинд танк нийлүүлэх асуудал хүлээлтийн байдалтай байсан бол  өчигдөр  энэ асуудал гацаанаас гарч Германы канцлер Олаф Шольц Leopard танкуудыг Украин руу шилжүүлэхээр шийдвэр гаргалаа.

Spiegel сэтгүүлд мэдээлснээр, Герман хамгийн багадаа нэг танкийн рот буюу 14 нэгж Leopard танк Украинд нийлүүлэх төлөвтэй байна. Цаашид Германы Leopard танктай барууны 15 орноос Украинд тус танкийг шилжүүлэхэд  Герман хориг саад тавихгүй бололтой.

Эх сурвалж https://www.mk.ru/politics/2023/01/24/sholc-prinyal-reshenie-otpravit-kievu-tanki-leopard.html

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

7 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

13 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

16 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

2 өдрийн өмнө