Оросын “Адмирал Горшков” хөлөг онгоцоор Атлантын далайд сургуулилт хийлээ

2023 оны 1 сарын 272023-01-27
Оросын “Адмирал Горшков” хөлөг онгоцоор Атлантын далайд сургуулилт хийлээ

Газар дундын тэнгист байлдааны үүрэг гүйцэтгэж байсан Оросын Циркон хэт авианы цөмийн пуужин тээгч “Адмирал Горшков” хөлөг онгоцын чиглэлийг гэнэт өөрчилж, Атлантын далайд Бермудын гурвалжинг чиглүүлж, АНУ-ын эргээс 1000 километрийн зайд дөхөж очин Циркон пуужингаар болзошгүй дайсны хөлөг онгоцыг устгах сургуулилтыг компьютерын дуурайлган үзүүлэх загварчлалын аргаар саяхан хийлээ.

Тус сургуулилтаар 900 километрийн зайд байрлах болзошгүй дайсны хөлөг онгоцыг Циркон хэт авианы пуужингаар харвах ажиллагааг компьютерын дуурайлган үзүүлэх аргаар боловсруулсан хэмээн Оросын БХЯ мэдээлж байна. Уг хөлөг онгоц Сирийн Тартус боомт орж ар тал хангалтаа нөхөх, улмаар Хятад, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургуулилтад оролцох үндсэн чиглэлтэй байсан юм.

Тус хөлөг онгоцоор  энэ оны  нэгдүгээр сараас эхлэн Атлантын далай, Энэтхэгийн далай, Газар дундын тэнгист байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд удахгүй хоёрдугаар сард Өмнөд Африк, БНХАУ-ын тэнгисийн хүчинтэй хамтарсан сургуулилтад оролцох төлөвлөгөөтэй байна. 

“Адмирал Горшков” хөлөг онгоцноос Циркон пуужинг харвах ажиллагааг 2021 оны  10 дугаар сард амжилттай туршсан бөгөөд одоогоор дэлхий дээр хэт авианы пуужингаар зэвсэглэсэн анхны хөлөг онгоц болоод байна.

Эх сурвалж: https://www.m24.ru/news/politika/25012023/544072

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

7 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

13 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

16 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

2 өдрийн өмнө