Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

2023 оны 1 сарын 272023-01-27
Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив. 

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хэн нэгэн хүн өөрийгөө дарга гээд хуулийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой. Бид дотроо ойлголцсон. УИХ дахь АН-ын бүлэг Монголын төрд дэх АН-ын төлөөлөл. Үндэсний бодлогын хороо нам талаасаа эрх бүхий байгууллага. Уг хоёр байгууллага ойлголцоод эвлэрэл дээр нэгдэж намын шинэ даргаа сонгосон. Шинээр сонгогдсон Л.Гантөмөр даргыг УДШ-д бүртгүүлэхээр материалаа бүрдүүлээд ирлээ. Шүүх хараат бусаар ажиллаж хуулийг дээдэлж АН-ын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэж байна" гэв.

Харин  УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Нэгдүгээр сарын 19-нд АН-ын ҮБХ хуралдсан. Хурлаас АН-ын шинэ даргыг ёсчлон баталсан. Ажлын хэсэгт Үндэсний бодлогын хорооны гишүүд шинээр ёсчлон баталсан намын даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой гэж заасан тул энэ дагуу холбогдох бичиг баримтыг бүртгүүлэхээр ирлээ. Ардчилсан намын 300 гаруй гишүүн асуудлыг шийдэх гэж оролцсон. Тэгэхээр энэ бол хууль ёсны дагуу шийдвэр. Харин асуудлыг шийдье гэхэд цаг хожиж бусниулж аливаа асуудалд С.Эрдэнэ даргын талаас ханддаг" гэлээ.

Э.БУРАМ

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

7 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

7 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

10 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

11 цагийн өмнө