Эрчим хүчний салбарт ажиллах хүчин олдохгүй байна

2023 оны 1 сарын 312023-01-31
Эрчим хүчний салбарт ажиллах хүчин олдохгүй байна

Эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудал, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлүүдийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ. 

--------------------------------------------------

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн ҮЭ-ийн холбооны дарга н.Адъяасүрэн: 

Эрчим хүчний салбар боловсон хүчингүй болж байгаагийн шалтгаан нь цалин болоод байна. Боловсон хүчнийг бэлтгэхэд 2-5 жилийг зарцуулдаг. Гэтэл цалин хөлсөө голоод туршлагатай мэргэжилтэнгүүд  гадны орон руу боолын хөдөлмөр эрхлэхээр явж байна.

2022 онд гэхэд дулааны дөрөвдүгээр  цахилгаан станцаас цалингаа голсон 212 хүн ажлаасаа гарсан. 

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо өөрийн дүрмийг  ноцтойгоор зөрчдөг. Маш олон санхүүгийн зөрчлүүд гаргасан. Үүнийгээ залруулах шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Харамсалтай нь бид тогоон дотроо асуудлыг шийдэж чадсангүй.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооны санхүү нь эрчим хүчний салбарт ажиллаж буй хүмүүсийн цалингаас бүрдэж байгаа. Тиймээс энэ мөнгө ил тод, нээлттэй шилэн байх ёстой. Гэтэл мөнгөний зарцуулалт нууц байдаг. Бид энэ асуудлаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан. Санхүүгийн шинжээчээр нотлогдоод өнөөдөр АТГ хэрэг үүсгэн шалгаж байна. 

 

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

9 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

17 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө