Ардчилсан нам даргаа сонгож "чадсангүй"

2023 оны 1 сарын 312023-01-31
Ардчилсан нам даргаа сонгож "чадсангүй"

Ардчилсан нам өнөөдөр хоёр намын даргатай, тамгаа булаалдсан хэвээр байна. Тус намын даргаар Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг Улсын дээд шүүхэд бүртгүүлээд буй. Гэвч өнөөдөр хэн нь намын дарга вэ гэдэг нь тодорхойгүй эргэлзээ төрүүлсэн хэвээр. С.Эрдэнийн АН  Д.Ганбатыг намын даргаар нэр дэвшүүлж, өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлээд байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд “АН-ын ээлжит 16 дугаар их хурлаар намын даргыг ёсчлон батамжилсны дагуу өнөөдөр Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлж байна. Тэгэхээр намын даргын сунгаа бол АН-ын гишүүд саналын эрхтэй гишүүн оролцож Д.Ганбат даргыг намын даргаар сонгосон. Ер нь бол Монгол Улсад нэг л Ардчилсан нам бий. Энэ намын бүртгэлтэй дарга нь С.Эрдэнэ. Энэ хүний бүртгэлтэй 248 ҮБХ байна. ҮБХ нэгдүгээр сарын 25-нд хуралдаж даргын сунгааныг зарласан. Үндсэн дүрэм журмын хүрээнд намын даргыг саналаар сонгодог. Бид дүрмийн дагуу л намын даргаа сонгосон. Бид дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Улсын дээд шүүх бүртгэснээр намын дарга хүчин төгөлдөр болно” гэсэн юм.

С.Эрдэнэ, Д.Ганбат нарын зүгээс нэгдүгээр сарын 17-нд болж өнгөрсөн АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлыг хууль бус гэж үзэж намын даргаар сонгогдоод буй Л.Гантөмөрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байв. Тиймээс ийнхүү намын даргаар Д.Ганбатыг тодруулаад байгаа юм.

Харин хэдхэн хоногийн өмнө Ч.Өнөрбаяр, О.Цогтгэрэл нарын зүгээс АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг  намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тэдний зүгээс АН-ын ҮБХ дүрмийн дагуу болсныг мэдэгдсэн. Товчхондоо, АН өнөөдрийг хүртэл эвлэлдэн нэгдэж даргаа сонгож "чадсангүй". Цаашид Л.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь  намын даргаар бүртгэхийг Улсын дээд шүүхийн шийдвэр харуулах бололтой.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

6 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

7 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

10 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

10 цагийн өмнө