Хятад цахилгаан машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

2023 оны 2 сарын 32023-02-03
Хятад цахилгаан машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан статистик мэдээгээр 2022 онд Хятадын цахилгаан авто машины үйлдвэрлэл 7.058 сая, борлуулалт 6.887 саяд хүрч найман жил дараалан дэлхийд тэргүүлэв.

Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 35 хувиар өсөж 9 саяд хүрнэ гэж 2023 онд таамаглаж байна. Шинэ эрчим хүчний машины борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс хэрэглэгчдийг 2023 он хүртэл татвараас чөлөөлсөн юм.

Энэ онд тус салбарын өрсөлдөөн ширүүсэж, Baidu, Xpeng, Nio зэрэг үйлдвэрлэгчид олон арван шинэ загвар гаргах төлөвтэй байна. Хятад улс цахилгаан машинд ашигладаг батерейн үйлдвэрлэлээр ч дэлхийд тэргүүлдэг. Хятадын нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй тус салбар цаашид ч хурдацтай хөгжих төлөвтэй байна.

http://www.news.cn/fortune/2023-01/24/c_1129309684.htm

Санал болгох

Блокчейн технологийг санал хураалтад ашиглах нь

Дэлхий дээрх 200 гаруй улсаас 167 нь ямар нэг хэмжээгээр “ардчилалтай” (бүрэн, хосолсон г.м) байна гэсэн статистик байдаг. Сонгууль нь ардчилсан шийдвэр гаргах үр дүнтэй арга хэрэгсэл болохын хувьд нийгмийн чухал үйл явц болоод удаж байна. Гэвч уламжлалт санал хураалтын үйл явц нь шударга ёс, тэгш байдал, оролцогчдын хүсэл зоригийг илэрхийлдэг эсэх нь эргэлзээ дагуулсаар ирсэн. Тэгвэл технологийн хөгжлийг дагаад гарч ирсэн блокчэйнд суурилсан санал хураалтын систем нь төвлөрсөн бус шинж чанартай тул зөв зохион байгуулж чадвал иргэдийн сонгуулийн санал хураалтад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтын зардлыг бууруулах, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэргээр уламжлалт санал хураалтын системийн дутагдалтай талуудыг нөхөх бүрэн боломжтой юм. Энэхүү технологийг ашиглан санал хураалт явуулах боломж Засгийн газрууд, улс төрийн институциуд, засаг захиргааны нэгжүүдээс эхлээд хоршоо, нээлттэй хувьцаат компани гэх мэт ардчилсан зарчмаар санал хураалт явуулж шийдвэр гаргадаг бүх нэгжүүдэд нээлттэй.

1 сарын өмнө
Япон, Нидерланд чипний хоригт нэгдлээ

Өнөөгийн байдлаар орчин үеийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай боловсронгуй технологийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг бөгөөд гол тоглогчид болох Япон, Нидерланд улсууд Хятад руу хийх экспортоо хязгаарлах болсноо зарлав. Ингэснээр Японы томоохон технологийн компаниудаас гадна Нидерландын хамгийн чухал компаниудын нэг болох ASML нэгдэж байгаа юм.

4 сарын өмнө
Хятад цахилгаан машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 35 хувиар өсөж 9 саяд хүрнэ гэж 2023 онд таамаглаж байна. Шинэ эрчим хүчний машины борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс хэрэглэгчдийг 2023 он хүртэл татвараас чөлөөлсөн юм.

4 сарын өмнө
Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг гэж юу вэ

Энэ зэвсгийг автократ дэглэмүүд гадаад улсуудын ардчиллыг сүйтгэх, дотоодын үзэл бодлыг дарах хэрэгсэл болгож байгаа бөгөөд энэ чиглэлд ОХУ, БНХАУ тэргүүлж байна. ОХУ-ын хувьд АНУ-ын 2016 оны сонгуульд нөлөөлж, Зүүн Европ, Украинд худал мэдээллийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа. Цаашид НАТО-гийн гишүүн орнуудад чиглэсэн нөлөөллийн шинэ ажиллагаагаа идэвхжүүлж байна. 2023 онд болох Польшийн парламентын сонгууль үүний эхний бай болох нь тодорхой. Бээжингийн хувьд төрөл бүрийн мэдрэгч, хөдөлгөөнт техник хэрэгсэл, нүүр таних технологиудыг ашиглан иргэдийнхээ хөдөлгөөн, үйл ажиллагаа, харилцаа холбоог хянаад явж байгаа. Цаашид өөрийн нийгмээ хянах, тагнах үйл ажиллагааг чангатгахад шинэ технологиудыг ашиглах төдийгүй нийгмийн сүлжээнд суртал ухуулга цацах, гадаад дах Хятадаар ярьдаг хүмүүст нөлөөлөх, айлгахад ашиглахаар байна.

4 сарын өмнө