АНУ Украинд алсын тусгалын пуужин нийлүүлэх төлөвтэй байна

2023 оны 2 сарын 32023-02-03
АНУ Украинд алсын тусгалын пуужин нийлүүлэх төлөвтэй байна

Украины аюулгүй байдалд туслах санаачилгын хүрээнд АНУ дахин шинээр 2.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх, түүний дотор алсын тусгалын пуужин нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухайгаа АНУ-ын эрх баригчид  албан ёсоор маргааш баасан гарагт зарлах бололтой. 

АНУ-аас өмнө нь Украинд HIMARS харвагч төхөөрөмжөөс 80 км зайд харвах пуужинг нийлүүлж байсан. Одоогийн нийлүүлэхээр төлөвлөж буй пуужин HIMARS  төхөөрөмжөөс 150 км зайд харвах боломжтой, тусгал нэмэгдүүлэх хөдөлгүүртэй,  GPS навигацийн системийн удирдлагатай, цахим хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх чадвартай GLSDB (Ground Launched Small Diameter Bomb) загвартай юм.

Энэхүү пуужингуудыг Америкийн Boeing корпорац болон Шведийн SAAB компани хамтран үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: https://www.pravda.com.ua/rus/news/2023/02/1/7387515/

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

7 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

13 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

16 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

2 өдрийн өмнө