Украинд байлдааны нисэх онгоц нийлүүлэх боломжийн талаар ярилцаж эхэллээ

2023 оны 1 сарын 312023-01-31
Украинд байлдааны нисэх онгоц нийлүүлэх боломжийн талаар ярилцаж эхэллээ

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтаар барууны орнууд Украины зэвсэгт хүчинд давшилтын зэвсэг болох танкийг нийлүүлж эхэлсэн бол сүүлийн өдрүүдэд байлдааны нисэх онгоц илгээх талаар ярилцаж эхэллээ.

Украины талаас барууны орнуудаас эхний ээлжид 24 нэгж сөнөөгч онгоц авах хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд Франц, Польш улсын эрх баригчид Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх боломжийн талаар байр сууриа өчигдөр илэрхийллээ.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки “НАТО-гийн орнууд зөвшилцөн холбогдох шийдвэр гаргавал Польш улс F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх боломжтой” хэмээн нэгдүгээр сарын 30-нд мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч, Нидерландын Ерөнхий сайд нар хамтарсан хэвлэлийн бага хурлыг хийж “Украинд байлдааны онгоц нийлүүлэх асуудлыг  зарчмын хувьд үгүйсгэхгүй” гэдгээ илэрхийллээ.

Үүний зэрэгцээ Францын Батлан хамгаалахын сайдын туслах Сабастиен Лекорну “Украины нисгэгчдийг Францын сөнөөгч онгоцонд сургах тухай Киевийн хүсэлтийг Парис хэлэлцэж байна” хэмээн мэдэгдэж байна. 

Германы канцлер Олаф Шольц Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх асуудалд шүүмжлэлтэй хандаж, татгалзсан байр суурь илэрхийлж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден одоогоор “үгүй” гэж байгаа боловч алсдаа нийлүүлж магадгүй юм.  Учир нь, АНУ-д жагсаалаас гаргахаар төлөвлөж буй 47 нэгж  F-16, мөн 48 нэгж F-15 сөнөөгч байгаа төдийгүй АНУ-ын Конгресс Украины нисгэгчдийг Америкийн сөнөөгч онгоцонд сургах хөтөлбөрийн санхүүжилтийг өнгөрсөн жил баталж, 100 сая ам.долларыг 2023 онд төсөвлөсөн болно.

Зэвсэглэлд 1970-аад оны сүүлээр орж эхэлсэн F-16 сөнөөгч онгоцыг одоогоор  дэлхийн 25 орны нисэх хүчин ашиглаж байгаа ч цаашид зэвсэглэлээс гаргах, шинэчлэх, худалдах, шилжүүлэх бодлогыг зарим улс орон баримталж байгаа нь Украинд давхар боломжийг олгож байна. Тухайлбал, АНУ-ын жагсаалаас хасагдах F-16, F-15 онгоц Украины 3-4 эскадрилийг бүрэн хангах боломжтой.

Норвег улс F-35A онгоцоор цэргийн нисэх хүчнээ шинэчилж байгаатай холбогдуулан  2021 онд бүх F-16 онгоцоо худалдсан бөгөөд Украинд энэ хэлбэрээр бусад орноос сөнөөгч онгоцыг нийлүүлэх боломжтой. 

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-64456674

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

7 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

14 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

16 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

2 өдрийн өмнө