Шүүх С.Батдөлийг үргэлжлүүлэн 1 сар цагдан хорихоор шийдвэрлэв

2023 оны 2 сарын 82023-02-08
Шүүх С.Батдөлийг үргэлжлүүлэн 1 сар цагдан хорихоор шийдвэрлэв

Нийслэлийн прокурорын газраас Сэнгээгийн Батдөлийн цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06 -ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих...” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлийн цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7 тэрбум 328 сая 950 мянган төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Санал болгох

"Бэлтэс мөрөн"-ийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 400 гаруй хүн оролцож байна

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд эхэлсэн.

4 сарын өмнө
АТГ: Цаашид үе үеийн Боловсролын сайд нарыг шалгана

2011 оноос суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлүүлэх, чөлөөлөх асуудлыг УИХ-аас журам гаргаж шийдвэрлэхээр хуульчилсан боловч Боловсролын асуудал эрхэлсэн сайд нар нь тушаал гаргаж зээл чөлөөлдөг байсан. Мөн хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлдэг мөртлөө хугацаа нь дуусаагүй байхад нь зээлийн төлбөрөөс чөлөөлдөг.

4 сарын өмнө
Б.Батбилэг: Нүүрсний хэрэгт 57 яллагдагчид хилийн хориг тавьж, хахууль авсан 56 хүнийг яллагдагчаар татсан

"Нүүрсний" гэх хэргийн талаар АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Б.Батбилэг,

4 сарын өмнө
Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноолоо

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж өндөрлөв. 

6 сарын өмнө