Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

2023 оны 2 сарын 72023-02-07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас 2379 хүн амиа алдаж, 14 483 хүн гэмтэж бэртээд байгаа талаар тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдээлсэн. Газар хөдлөлтийн улмаас 4747 байшин барилга нурсан бөгөөд 7840 хүнийг нурангин дороос аварсан гэж Ф.Октай мэдээлэл өгөх үеэрээ нэмж хэлжээ.

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

7 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

8 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

11 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

11 цагийн өмнө