Сонсгол: Юм хийсэн хүн муу нэртэй, луу данстай болдог

1
2023 оны 2 сарын 72023-02-07

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/  хоёр дахь өдрөө  үргэлжилж байна. 

-------------------------------------------------

УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

74rmFkGJGqDAtkazjp9403p0yBni26YFPqqcYQqjOB-74rmFkGJGqDAtkazjoV3TWU8gSQxWeHgNiPahbAcod-2vqoaNznnWa1B1qAqTzE9o5Z3yZb1ACtMXxPx5GIB6BmthBk5ohL7-time_mn.jpg

-Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр сайдаас хоёр асуулт асууя. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Эхний сонсголд ирээгүй.Хөгжлийн банк, Чингис бонд гэхээр та яригдана. Чингис бондыг босгохоос эхлээд та салбарын сайдаар ажиллаж байсан. Тэр үед Хөгжлийн банк байгуулагдсан. Таны эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан банк. Таны зөвлөх билүү туслах чинь Хөгжлийн банкны анхны захирлаар ажиллаж байсан. Таны дор ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга Шинэбаатар Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Шинэбаатар нь сая хэлсэнчлэн төслийн удирдах хорооны даргаар ажиллаж байсан. Энэ бүх асуултад хариулт өгөх гол хүн нь та. 2011 оны сүүлээр Монгол Улс дэлхийд гайхагдаж байсан. Дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжиж 17.6 хувьд хүрсэн  шиг санагдаж байна. Азийн Дубай улс болно гэж яригдаж байлаа. Монголд хөрөнгө оруулагчид хошуурч байсан. Энэ үед анхны бонд босож Чингис хааны нэрээр нэрлэгдэн 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн.

Өнөөдрийн тухайд танилцуулж байгаа арга хэмжээ үндсэндээ тухайн үеийн ханшаар 2.5 их наяд. Өөрөөр хэлбэл, Чингис бондтой дүйцэх хэмжээний төсөл арга хэмжээний зарцуулалт юунд зарцуулагдав. Гаднаас өндөр хүүтэй хөрөнгө татаад улсын төсвийн шинж чанартай маш олон арга хэмжээнд зарцуулаад дууссан. УИХ-аас батлахдаа Хөгжлийн банк Монгол Улсын томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилт чиглэлтэй байсан. Энэ хөтөлбөрүүдийг УИХ хаврын чуулганаар батлах хуультай байсан. Хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд УИХ бүү хэл Засгийн газраар орсон юм уу. Төслийн удирдах хороо дангаараа шийдсэн юм уу. Н.Батбаяр дарга дангаараа шийдээ байсан юм уу. Тендерийн хууль үйлчлэхгүйгээр сонгон шалгаруулалт хийлгүй төсөв ТЭЗҮ батлагдаагүй байхад төсөл эхэлсэн. Сүүлдээ улсын төсвийн шинж чанартай тойрог, тойрог руу зарцуулсан.

Зарцуулалтыг нь харахаар бондын зөвлөлийн гишүүдийн тойрог руу орсон байх жишээний. 

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр:

-Өмнөх сонсголд надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Утсаар ч яриагүй. Тэгсэн мөртлөө намайг ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Тиймээс ташаа мэдээлэл залруулж уучлал гуйхыг ажлын албанаас шаардаж байна. Миний нэр төрд халдсан. 

УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Та гэрчээр саяны асуултад хариулах ёстой. Шаардлага хүргүүлээд байх зүйлгүй. 

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр:

-УИХ-ын хяналтын хорооны сонсгол болж байна. УИХ үйл ажиллагаагаа хуралдааны зарчмаар явуулдаг. Хуралдааны ирц ирвэл зохих хүмүүсийн 50 хувиас буюу олонхоос бүрдэх ёстой. Өнөөдөр танай 11 гишүүн бүгд ирээгүй байна.

УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-УИХ-ын түр хорооны сонсгол дэгийн дагуу анх бүрдүүлсэн ирцээрээ явж байна. Анх бүрдүүлсэн ирцээрээ үргэлжилж байна. Та бидэнд хууль заах хэрэггүй. Хуулийн дагуу явагдаж байна. Танд шүүлгэх гэж түр хороо ажиллаагүй. Та асуултанд л хариул.

Та 2012 онд шинэ парламент  бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган дээр Монголын Үндэсний дэвшлийн нам фракцийн гишүүдийн картыг сугалж авч байсан. Ямар үндэслэлээр сугалж авсан бэ гэдэг тайлбараа та өгөх шаардлагатай.

Тухайн үед та Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж өг. Хөгжлийн банкыг харъяандаа авах ёстой гэх шантааж хийсэн улс төрийн асуудал яригддаг. Та карт сугалж шантааж хийж, сайд болсон. Хөгжлийн банкыг харъяандаа авсан. Энэ асуудал дээрээ та харин тайлбар өгөх хэрэгтэй. 

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр:

-Нийгэм шударга ёсыг тогтоогоосой гэж хүсэж байгаа. Энэ үйл ажиллагааг явуулж байгаа түр хорооны хурал ирц бүрдэхгүйгээр хуралдаж  байгаа нь хууль зөрчиж байна.Ийм байдлаар цааш үргэлжлэх юм бол энэ хуралдааны үр дүн гарахгүй. Улмаар таныг Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг анхааруулж байна. 

УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Та асуултанд л хариул. Та өнөөдөр гэрчээр асуугдаж байгаа. Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад та гэрчээр дуудагдсан. Та энд шүүх гэж ирээгүй. Та 10 жилийн өмнөх хууль яриад байх шиг байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар 5 гишүүний ирцээр Монгол Улсын Эрүүгийн хуулийг баталсан. Шантааж хийж өөрийнхөө фракцийн гишүүдийн картыг сугалж байж өөрөө сайд болсон. Таны энэ үе чинь дууссан. 

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр:

329491193_719369909631066_9221865569284365924_n.jpg

-Би албан ёсоор хэлье. Түр хороо 11 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар 4 гишүүн сууж байна. Ирц 50 хувьд хүрээгүй. Гэхдээ би таны асуултад хариулъя. 2012 оны сүүлийн хоёрдугаар хагасаас эхлээд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нь монголын эдийн засагт таатай бус байх нь тодорхой гэж үзээд урьдчилан сэргийлэхийн тулд "Чингис" бондыг босгосон. 2012 оны 8 сарын 18-нд би Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа гаргаж тавьсан. 10 сарын 25-нд УИХ-аас Засгийн газарт 5 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний бонд гаргах зөвшөөрлийг өгсөн. Улмаар 2012 оны 11 сарын 26-нд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгийг босгосон.  12 сарын 6-нд Сангийн яамны дансанд 1.5 тэрбум ам.доллар орсон. 

Би сайдаар 2 жил ажилласан. Энэ хугацаанд эхний ээлжид Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, дараа нь 300 сая ам.долларын "Самурай" бонд, Хятад болон Орос Европын орнуудаас нийтдээ 2.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулж ирсэн. Түүнээс биш хөрөнгө авч гараагүй. Монголд мөнгө оруулж ирсэн болохоос би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Хэрвээ "Чингис" бондын мөнгө орж ирээгүй бол, бусад хөрөнгө орж ирээгүй, эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулаагүй байсан бол 2012-2013 онд Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Учир нь  дэлхийн зах зээл дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Өнөөдөр нүүрс хэдэн зуун ам.доллараар үнэлэгдэж байгаа бол тэр үед 30 ам.доллар хүртэл унасан. Зэс, алтны үнэ унасан байдалтай байсан. Энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан. 

"Чингис" бондын хөрөнгөөр нийт 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгджээ. Хийгдсэн бүх арга хэмжээг дурдсангүй, тодорхой хэмжээнд асуудалд орж болзошгүй гэдэг зүйлүүд дээр анхаарал хандуулж ярилаа гэж ойлголоо. Энэ мөнгө анх босохдоо  хоёр утгаар орж ирсэн. 500 сая ам.доллар нь 5 жилийн хугацаатай, 4.1 хувийн хүүтэй. 1 тэрбум ам.доллар нь 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй боссон мөнгө. Түүнээс хойш олон удаа бонд боссон. Гэхдээ "Чингис" бонд шиг 4 хувийн хүүтэй мөнгө босоогүй гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, хамгийн хямдаар боссон мөнгө. Та өндөр үнэтэй бонд гэж хэллээ. "Чингис" бондоос хойш боссон бүх мөнгө өндөр үнэтэй боссон байгаа шүү. Хамгийн сүүлд 8.65 хувийн хүүтэй бонд боссон. "Чингис" бондын хүүнээс даруй 2  дахин өндөр хүүтэй боссон байна.

"Чингис" бондын мөнгө харьцангуй хямд үнэтэй боссоныг  "Оюутолгой"-той харьцуулж болно. "Оюутолгой" зээл, зээлийн хүү нь 8 хувьтай. "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын зээлийн хүүнээс "Чингис" бонд даруй хоёр дахин бага хүүтэй боссон гэдгийг энд зориуд цохож хэлэхийг хүсэж байна. "Чингис" бонд босгоод, Монгол Улсыг өрөнд оруулсан мэт, балласан мэт ярьж байгаа нь үзэл суртлын улс төржсөн арга хэмжээ. Харин эсрэгээрээ "Чингис" бонд болон бусад бондууд орж ирснээрээ Монгол Улсад их бүтээн байгуулалт хийгдэж чадсан. Сая цахилгаан станцуудыг ярилаа. Хэрвээ "ДЦС 4", "ДЦС 3"-ын өргөтгөл, "Амгалан" ДЦС шинээр баригдаагүй байсан бол Монгол Улс 2015-2016 онд хөлдөх байсан. Тэр аюулаас бид улсаа хамгаалж чадсан.  Авто замын хувьд ярихад, Монгол Улсад 2012 он гэхэд уртаашаа 3000 км зам баригдсан байсан. 2012-2016 оны хооронд тэр хэмжээтэй тэнцэх 3000 км замыг энэ хөрөнгөөр барьж байгуулж чадсан. Ингэснээрээ Монгол Улс 21 аймгаа улсын нийслэл Улаанбаатар хоттойгоо хатуу хучилттай замаар холбож чадсан. Улаанбаатар хотод өнөөдөр түгжрэл их байна. Хэрвээ Улаанбаатар хотод "Гудамж" төсөл хэрэгжүүлээгүй байсан бол өнөөдөр юу болсон байхыг төсөөлж хэлэх аргагүй. Энэ зовлон Сүхбаатар сайд өөрийн биеэр эдлээд сууж байна. 

"Гудамж" төслийн хүрээнд Улаанбаатар хотод 33 уулзвар ашиглалтад орсон. Хамгийн анхны нь Саппорогийн уулзвар. Тэр үед  иргэдийн дунд "Эр зоригийн уулзвар" нэртэй байсан. Богд уулын арын зам байна. Мянга есөн зуун тавин хэдэн онд авто зам барьсан. Тэр үед шороон зам байсан. Европын нэг хамтлаг явж байгаад машинтайгаа явж байгаад осолдсон тул тэр зам хаагдсан байсан. 

"Чингис" бондын хөрөнгөөр Монгол улс өөрийн онгоцтой болсон. Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө. Ялгаа нь бэлэн мөнгөөр орж ирдэг. Бусад засгийн газрын зээл бол бараагаар орж ирдэг. Чингис Бондыг босгоход Монгол улс тэрбум доллар босгож болдог юм, юм хийж болдог юм байна гэдэг итгэлийг өгсөн. 100 хоногийн дотор 1.5 тэрбум доллар орж ирсэн. Энэ үеэр надтай хамтарч ажилласан хүмүүст баярлалаа. Юуны түрүүнд энэ мөнгийг босгоход Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатдаа баярлалаа. Чингис бонд Ази тивийн хамгийн шилдэг бондоор шалгарсан.  Харамсалтай нь тэр залууг 2016 оноос хойш хорьж цагдаад ажилгүй болгосон. Юм хийдэг хүмүүсээ шийтгэх бус дэмжиж ажиллах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Н.Мөнхбат одоо 8 хувийн зээлтэй, өөрийн гэсэн унаа машин ч үгүй хүн. Ийм хүнийг мөнгө идсэн гэх үү? Болих хэрэгтэй. Юм хийж чаддаг, эрсдэл үүрч чаддаг, өндөр боловсролтой чадвартай залуу үеэ дэмжиж ажиллах хэрэгтэй. Н.Мөнхбат миний зөвлөх байсан. Австри улсад бакалавр, мастераа хамгаалаад ирсэн хүн.

Мөн н.Батболд гэдэг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан залууг Гудамж төсөлд ажиллуулсан. Нэг том уулзварыг бид сар хүрэхгүй хугацаанд хийж байсан. Саппорогийн уулзварт осол гардаггүй өдөр байгаагүй. Тэгвэл тэр хүн маань одоо ажилгүй болчихсон сууж байна. Тэр залуу хуучин байрандаа амьдарч байгаа. Хүмүүсийг идсэн уусан гэж байна. Тэр хүн хаана амьдарч байгааг судлаад үзвэл бүх юм ил тод болно. М.Сономпил сайд ТЭЦ-3-ын өргөтгөл, Амгалан дулааны станцыг цоо шинээр байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ажлыг хийсэн хүнийг өчигдөр та гүтгэн доромжилсон. Хууль шүүхийн байгууллагаар яваагүй. Тиймээс эрхэм гишүүн ажлых хэсгийн ахлагч минь хүмүүсийг харлуулж буруу зөрүү ярихаа болио. Таныг зориуд уучлалт гуйхыг хүсэж байна. Мөн Т.Доржханд гишүүн өчигдөр  "Зам төсөл, Гудамж төсөл,Шинэ төмөр зам төслүүд нь шийдвэр гаргагч хүмүүс өөрсдийнхөө сонгогдох тойргууд дээрээ очоод зам, гудамж  бариад явчихдаг" гэж хэлсэн. Үүнд би харамсаж байна. 

Хүн тархины хэмжээгээр өөрийнхөө ёс зүйн хэм хэмжээг дүгнэдэг гэж ярьдаг. Хэрэв та сайд байсан бол тэгэх байсан юм байна. Бид бол харин тэгээгүй шүү.  Амгалан станц ашиглалтад ороогүй бол, ТЭЦ 3, 4-ийн өргөтгөл хийгдээгүй бол Улаанбаатар хот ямар нөхцөл байдалд байхыг мэдэхгүй. Н.Тавинбэх сайд зовлонг нь сайн мэдэх байх. Өнөөдөр тодорхой хэмжээгээр намайг энд суугаад хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж ярьж байгаад нэг талаасаа би баярлаж байна. Яагаад гэвэл би хийсэн ажилтай хүн. Юм хийсэн учраас ноолуулах юмтай болсон. Огт юм хийгээгүй хүн л нэр цэвэр байдаг. Юм хийсэн хүн  муу нэртэй луу данстай болдог. Гэхдээ цаг хугацаа үнэлгээг нь өгдөг.

Манай Засгийн газар унаагүй байсан бол төмөр замтай болох байсан. Төмөр замтай болсон бол манай улсын эдийн засгийн бүх асуудал шийдэгдэх байсан. 

10 жил өнгөрч байхад МАН-ын засаг төмөр зам хийхгүй байна. Энийгээ шийдээч. Төмөр зам барьчихвал нүүрсний хулгай алга болно. Би эдийн засаг хөгжлийн сайд байхдаа буюу манай засгийн газар гаднаас мөнгө оруулж ирсэн. 

УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Та яагаад хуулиас давсан 29-р тушаал гаргаад, 2.4 их наяд төгрөгийг нээлттэй тендергүй, төсөвт өртөггүй захиргааны актад бүртгүүлэлгүй энэ бүх мөнгийг захиран зарцуулах журам гаргаад зохион байгуулав. 

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр:

-Би дахиад харьцуулъя. Гэрээ хийхдээ тендер хийж байж хийдэг. Тендер бол харьцуулалт. Олимпийн гүүр 40 сая доллароор боссон. Харин Гудамж төслийн хүрээнд Улаанбаатарт хийсэн ажлууд 40 сая ам.доллароос илүү гарахгүй. Тэгэхээр аль нь үр дүнтэй болсон гэдгийг харьцуулж харах хэрэгтэй. Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын хуулийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Засгийн газрын хууль болон бусад эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн акт гаргасан. Сайдын гаргасан эрх зүйн актыг шинжээчийн дүгнэлтээр шүүдэггүй. Миний гаргасан шийдвэр хууль бус байсан юм бол та Хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа миний тушаалыг яагаад хүчингүй болгоогүй юм? 2016 оноос хойш хууль хяналтын байгууллагууд ажилласан. Шалгалт хийсэн гэж сенсаци хийдэг түүхээ давтаад хэрэггүй. Амаараа нэг өөр юм яриад ажлаараа бас өөр юм ярих хэрэггүй. Би хууль зөрчөөгүй. 

УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Та надтай холбоотой зүйл яриад яах вэ.  2016 оны шалгалтын дүн гарсны дараа та Төрийн ордонд надтай таарчихаад "Чамайг долоон үеэр чинь харааж байна" гэж хэлж байсан. Та тэрийгээ санаж байна уу?

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр:

-Санахгүй байна. Би хүнийг хараадаг хүн биш. Та бид хоёр УИХ-ын индэрээс ярьж байгаа гэдгээ мартмааргүй байна. 

 

 

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

8 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

9 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

12 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

12 цагийн өмнө