ESL зохион байгуулж буй IEM Katowice 2023 тэмцээн Польш улсын Катовице хотноо лан хэлбэрээр зургаадах өдрөө үргэлжилж байна.
Монгол улсын IHC баг Play In шатанд өрсөлдөж Furia, Pain багуудыг ялж 1 сая долларын шагналын сантай үндсэн тэмцээнд үргэлжлүүлэн өрсөлдөх эрхээ авсан юм.
Тэд үндсэн тэмцээнд эхний тоглолтоо Liqiud багтаа тоглож ялагдснаар доод хүснэгт рүү унаж Cloud9 багийн эсрэг хасагдах шатанд тоглож 2:0 харицаатайгаар ялснаар тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй болоод байсан юм.
Тэд өнөө шөнө дэлхийд чансаагаараа 3-т бичигдэж байгаа Faze clan-ы эсрэг тоглож 2:0 хожигдол хүлээж (IHC pick Inferno 16:11), (Faze pick Ancient 16:3) тэдний аялал энэ хүрээд өндөрлөлөө.
Энэ тэмцээний үндсэн тэмцээнд шалгарч чадсанаар IHC баг дэлхийд ранкаараа 21-т бичигдэж эхэллээ. IEM Katowice тэмцээнд өндөрлөх үед дахин урагшлах юм. Тэд энэхүү тэмцээнд 9-12-р байранд шалгарч чадсан.