Турк, Сирийн газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2500 гаруй хүн амь насаа алдаад байна

2023 оны 2 сарын 72023-02-07
Турк, Сирийн газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2500 гаруй хүн амь насаа алдаад байна

Турк, Сирийн нутаг дэвсгэрт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр болсон. Уг газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 02.46 цагийн байдлаар нийт 2500 гаруй хүн амь насаа алдаад байна. Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэхээр байгааг албаныхан хэлж байна.

Даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байжээ. Энэ нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна. Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ.

Үүнээс 12 орчим цагийн дараа хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт анхны хөдлөлтийн цэгээс умар зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.

Эхний хөдлөлтийн дараах 12 орчим цагийн хугацаанд гамшгийн бүс нутагт доод тал нь 5 магнитудын хүчтэй нийт 13 чичиргээ бүртгэгдсэн тухай АНУ-ын геологийн хүрээлэн мэдээллээ.

Турк болон Сири улсын нутагт амь үрэгдсэн хүний тоо цаг тутамд нэмэгдсээр байна.

Өвлийн хүйтэн цаг агаарын хүнд нөхцөл байдалд барилгын нурангиас дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд одоогийн байдлаар Европын холбооны 10 улсын 10 эрэн хайх, аврах баг, Япон улсын Эрэн хайх, аврах баг дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн БНХАУ хүмүүнлэгийн тусламж илгээжээ.

Эх сурвалж: Bloomberg

 

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

6 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

12 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

15 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

1 өдрийн өмнө