Европын холбоо-Украины дээд хэмжээний уулзалт Киевт болж байна

2023 оны 2 сарын 72023-02-07
Европын холбоо-Украины дээд хэмжээний уулзалт Киевт болж байна

Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу хоёрдугаар сарын 3-нд Киев хотноо эхэлсэн. Уулзалтаар Украиныг Европын холбоонд элсүүлэх хэтийн төлөв, Киевт үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар хэлэлцэж, төгсгөлд нь хамтарсан тунхаглал гаргах төлөвтэй байна.

Уулзалтад оролцохоор Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель,  Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Европын Холбооны Гадаад харилцааны тэргүүн Жозеп Боррел, Европын Холбооны 14 сайдын хамтаар пүрэв гарагт Киевт хүрэлцэн ирээд байна.

Энэхүү уулзалтаар Европын Холбооны эрх баригчид “Украин хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа ч гишүүнчлэлд элсэхээр чухал хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэх, Европын холбоонд элсэх замаа тууштай  үргэлжлүүлэхийг уриалах, Украинд тодорхой боломж олгох, дэмжлэг үзүүлэх, урамшуулах” зорилгыг агуулж байна.

Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт жил бүр болдог уламжлалтай ч дайн дажны  улмаас өнгөрсөн оны уулзалт  хойшлогдож өнөөдөр энэхүү 24 дэх удаагийн уулзалт болж байна. Өнөөдрийн уулзалт нь Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш  болон Киевт Европын Холбооны нэр дэвшигчийн статус олгосноос хойш анх удаагаа болж байгаагаараа онцлог юм.

Уулзалтаар Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлын өнөөгийн явц, ахиц дэвшил цаашдын төлөв, Украинд үзүүлэх тусламж дэмжлэг, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мөргөлдөөнийг шийдвэрлэх энхийн төлөвлөгөө, Украины хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Улмаар Украиныг Европын Холбооны нэгдсэн зах зээлд нэгтгэх, Украины экспортын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, еврогийн төлбөрийн нэгдсэн бүсэд хамруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт стратегийн түншлэл байгуулах төлөвтэй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргаснаар Украин мөн оны зургаадугаар сарын 23-нд Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статусаа авсан билээ. Украин тус статусаа  авснаас хойш Европын Холбооноос тавьсан тодорхой нөхцөлийг биелүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн тухай хууль, Үндэсний цөөнхийн тухай хууль, Украины Үндсэн хуулийн шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомж зэргийг батлан гаргаад байна. Учир нь Европын Холбоонд нэр дэвшигч улс бүр хууль дээдлэх ёс, ардчилсан байгууллагуудын үйл ажиллагаа, Европын Холбооны хуулийг дагаж мөрдөх зэрэг “Копенгагены шалгуур”-ыг заавал мөрдөх ёстой байдаг.

Польш болон Балтын орнууд Украиныг Европын холбооны гишүүнчлэлд элсүүлэх асуудлыг яаравчлахыг шаардаж байгаа бол Франц, Герман, Испани, Нидерланд, Португал, Дани, Бельги зэрэг улс асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бодлого баримталж байна.

Эх сурвалж: https://fakty.com.ua/ru/ukraine/polituka/20230202-na-krok-blyzhche-do-yevrosoyuzu-shho-vidomo-pro-samit-ukrayina-yes-ta-na-yaki-rezultaty-ochikuvaty/

 

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

6 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

12 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

15 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

1 өдрийн өмнө