Гол, нууранд мөсөнд цөмөрсөн таван машиныг татаж гаргажээ

2023 оны 2 сарын 142023-02-14
Гол, нууранд мөсөнд цөмөрсөн таван машиныг татаж гаргажээ

Он гарсаар улсын хэмжээнд  бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэн /том хүн 11, хүүхэд 2/,-ий аюулгүй байдлыг ханган, 3 иргэний амь насыг аварч,  5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газар  сумын төвөөс баруун хойд зүгт Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар  /2023.02.13-ны 14:40 цаг/ Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Р-ийн “Эврист” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг 15:15 цагт татан гаргасан.

Мөн Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар  сумын төвөөс зүүн хойд зүгт Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн дуудлагаар /2023.02.11-ний 13:20 цаг/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбон, 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, нуурын мөс нимгэн байгаа тул 8-10 метрийн холоос ган татлага хийж, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Санал болгох

ДАРХАН-УУЛ: Зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна

1 өдрийн өмнө
Хөвсгөл аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллана.

4 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байна

16 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа. Тэрбээр  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийнхүү саяхан үүдээ нээсэн үйлдвэрээр зочилсон нь энэ юм.

22 өдрийн өмнө