“Нүүрсний” хэрэг дээр албан тушаалтнуудын авсан хахууль 13.8 тэрбумаар тоологдож байна

1
2023 оны 2 сарын 162023-02-16
“Нүүрсний” хэрэг дээр албан тушаалтнуудын авсан хахууль 13.8 тэрбумаар тоологдож байна

Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэргийг мөрдөн шалгажээ.  Үүнээс ажлын хэсэг гурван хэргийг нь мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Ажлын хэсэг 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 368 удаа, гэрчээр 780 хүнээс мэдүүлэг авч, 820 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгасан байна.

Энэ хугацаанд 32 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан гэнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 16 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 19 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 40 /улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга нэг, Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12 , ХХЕГ-ын  харьяа байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурав/, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 тус тус байна.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо найман яллагдагч цагдан хорьж байна.

Улсын хилээр гарахыг хязгаарласан 34, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 25 яллагдагчид аваад байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор:

  • 86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай)
  • 47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
  • 5 газар
  • 2 хуулийн этгээдийн хувьцаа
  • 35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын  гүйлгээ
  • 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байна.

Санал болгох

"Бэлтэс мөрөн"-ийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 400 гаруй хүн оролцож байна

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд эхэлсэн.

4 сарын өмнө
АТГ: Цаашид үе үеийн Боловсролын сайд нарыг шалгана

2011 оноос суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлүүлэх, чөлөөлөх асуудлыг УИХ-аас журам гаргаж шийдвэрлэхээр хуульчилсан боловч Боловсролын асуудал эрхэлсэн сайд нар нь тушаал гаргаж зээл чөлөөлдөг байсан. Мөн хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлдэг мөртлөө хугацаа нь дуусаагүй байхад нь зээлийн төлбөрөөс чөлөөлдөг.

4 сарын өмнө
Б.Батбилэг: Нүүрсний хэрэгт 57 яллагдагчид хилийн хориг тавьж, хахууль авсан 56 хүнийг яллагдагчаар татсан

"Нүүрсний" гэх хэргийн талаар АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Б.Батбилэг,

4 сарын өмнө
Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноолоо

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж өндөрлөв. 

6 сарын өмнө