Элчин сайдууд: В.Путин империалист бодлогоороо дэлхийд буруу хандлагыг тогтоож байна

2
2023 оны 3 сарын 32023-03-03
Элчин сайдууд: В.Путин империалист бодлогоороо дэлхийд буруу хандлагыг тогтоож байна

В.Путин АНУ, Европын холбооны /ЕХ/  удирдлагуудтай биечлэн болон цахим удаа дараагийн уулзалтууд хийх үеэрээ “ОХУ Украинд довтлохгүй гэж амалж байсныг дэлхий нийт мартаагүй. Гэвч тэр хэлсэндээ хүрээгүй. ОХУ, Украин руу халдлага эхлүүлсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс  хүн төрлөхтний түүхэнд үлдэх  хар өдрүүд эхэлсэн юм.

2023 оны нэгдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн комиссоос тоцоолсноор нийт 6919 энгийн иргэн Украинд амь үрэгдсэн талаар мэдээлсэн. Тэдний 429 нь хүүхэд байв. Амиа алдагдсын тоог сар сараар нь нарийвчилж үзвэл 2022 оны гуравдугаар сард 3200 хүн буюу хамгийн олон хүн амиа алджээ. Цаашилбал 11075 хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байна. Гэвч бодит тоо үүнээс ч илүү байх магадлалтай НҮБ онцолж байлаа.

rya5r.png

Өдгөө дэлхийн ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлдэг 40 гаруй улс ОХУ-д хориг тавиад байгаа нь тусгаар тогтносон улс оронд ширэнгэн ойн хуулийг тулгахыг тэвчихгүй гэсэн мессежийг илгээж байна гэхэд буруудахгүй. 

Улмаар ЕХ-ны төлөөлөгчид өнөөдөр /2023.03.03/ Украины эсрэг хийсэн дайны талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцов. Уулзалтад ЕХ-ны гишүүн орнуудын элчин сайдууд оролцсон юм. Тэд дуу нэгтэйгээр  улс орнууд илүү уян хатан, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, өөрсдийн ардчиллыг хамгаалах, түүнчлэн нийгмийн эв нэгдлийг сайжруулахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байсан юм. нгээд Элчин сайд нарын онцлох эшлэлээс хүргэе. 

12 САРЫН ДОТОР 10 БАГЦ ХОРИГ ТАВЬСАН 

ЕХ-оос  Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз:

хх.jpeg

-ЕХ-оос авч байгаа хориг арга хэмжээг Оросын Засгийн газар болон хөрөнгөтөн элитүүдэд чиглэж байгаа нь улмаар Кремлийн Украины эзлэн түрэмгийллийг санхүүжүүлэхийг сааруулах, сэргийлэх гол зорилготой. 12 сарын дотор 10 багц хориг тавьсан нь олон улсын хэмжээнд Оросыг тусгаарлах бодлого баримталсан хэвээр байх болно. Үүний үр дүнд Оросын эдийн засаг улам бүр доройтож байна. ЕХ-оос Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь Орос болон гуравдагч орны хооронд хийх хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа улаан буудай, бордооны худалдаанд чиглээгүй. ЕХ нь Дэлхийн худалдааны байгууллагын ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийг дэмжих экспортын үндэслэлгүй хязгаарлалтаас сэргийлэх, ил тод  байдлыг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааг дэмжих зэрэг чиглэлийн ажлуудад идэвхтэй оролцож байна. 

УКРАИНЫ ТЭМЦЭЛ БОЛ ИЛҮҮ ТОМ ЗҮЙЛИЙН НЭГ ХЭСЭГ

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэттью Ференс:

-Дэлхийн ардчилсан улс орнууд Украиныг дэмжин Оросын түрэмгийллийн эсрэг байр сууриа үргэлжлүүлэн илэрхийлэх ёстой. Украины тэмцэл бол илүү том зүйлийн нэг хэсэг. Эрх чөлөө, ардчилал, улс орны бүрэн эрхт болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын үндсэн зарчмын эсрэг ийнхүү халдан дайрсанд анхаарал хандуулахгүй бол дэлхий дахин илүү хор хөнөөлтэй нүүр тулгарна. НҮБ-ын санал хураалтаар 141 улс Украйнд энх тайван тогтоохын төлөө Оросын цэргийн хүчийг нэн даруй, бүрэн бүрэлдэхүүнээр нь буцаан татахыг дэмжсэн. Дэлхийн ардчилсан улс орнууд Украиныг дэмжин Оросын харгис дайны эсрэг дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөж, бат зогсох ёстой.

278228404_4.jpg

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Малоне:

-Украины эсрэг Оросын хийсэн дайралт нь тусгаар тогтносон ардчилсан улсын эсрэг ямар ч үндэслэлгүй, урьдчилан төлөвлөж хийсэн зэрлэг балмад үйлдэл юм. Украин нь чөлөөт, ардчилсан орны хувьд ирээдүйгээ өөрөө тодорхойлох эрхтэй. Орос улс Европын тогтвортой байдлыг цаашид алдагдуулахгүйн төлөө бүх холбоотнуудынхаа аюулгүй байдал, батлан хамгаалалтын хангахын тулд хамтран ажиллана. Украины Засгийн газрыг бид дэмжсээр байх болно. 

 ПОЛЬШ УКРАИНААС 10 ОРЧИМ САЯ ДҮРВЭГСЭДИЙГ ХҮЛЭЭН АВСАН

0R5A4325-2048x1365.jpg

Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойко:

-Украины ард түмэн эх орноо төдийгүй Европын улс орнуудыг тэр дундаа Польшийг Оросын түрэмгийллээс хамгаалж байна. Иймд Украиныг дэмжих нь бидний язгуур эрх ашиг, сонирхолд бүрэн нийцнэ. Дайн эхэлснээс хойш Польш Украинаас 10 орчим сая дүрвэгсэдийг хүлээн авч сүүлийн үеийн мэдээллээр 2-2.5 сая иргэн Польшид үлдсэн. Польш украин иргэдийг орон сууцаар хангах, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэх зэрэгт дэмжлэг үзүүлж ойролцоогоор 8 тэрбум орчим евро зарцуулсан нь Польшийн ДНБ-ий 1.5 орчим хувьтай тэнцэж байна. 

2f2050b4e2014788a3451d8266336d1b.jpg

Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Сэбастиен Сүрүн:

-Оросын Украины эсрэг хийж буй үндэслэлгүй түрэмгийлэл болон 2014-2022 онуудад Украины хууль ёсны нутаг дэвсгэрийнх нь зарим хэсгийг өөртөө нэгтгэхээр оролдож буй үйлдэл нь тусгаар улсын эсрэг хийж буй империалист ажиллагаанаас өөрцгүй юм. Цэргийн хүчний заналхийллийн дор явуулсан хуурамч санал асуулга нь ямар  ч үнэ цэнэгүйн дээр үүнд нь Украины ард түмний сонгох эрхийн мэдрэмж хийгээд тэдний ардчилсан шийдвэр тусгагдаагүй. Энэ нь  НҮБ-ын дүрмийн хамгийн гол тулгуур буюу аливаа улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн халдашгүй дархан байдал, бие даасан байдал, өөрийгөө тодорхойлох эрх зэрэг үндсэн дүрмүүдэд заналхийлж байна.

Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын хувиар онцгой үүрэг хариуцлага хүлээсэн Оросоос ийм үйлдэл гарж байгаа нь бүр ч хүлээн зөвшөөрмөөргүй.

Хэрэв Орост хөршүүдээ эзлэн түрэмгийлэх замаар газар нутгийг нь бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөртөө нэгтгэх үйлдлийг зөвшөөрвөл юу болох вэ. Ази тивд гэхэд Өмнөд болон Зүүн Хятадын Тэнгис, Тайванийн Хоолой болон Азийн бусад бүс нутгийн халуун цэгүүдэд мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс ч Европ болон түүний Ази номхон далайн бүс нутаг дахь түншүүд нэгдсэн байр суурьтай байх ёстой. 

БОЛГАР УЛС УКРАИНД  240 САЯ ЕВРОГИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУСАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН 

Бүгд Найрамдах Болгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, хэргийг түр хамаарагч Валентин Ангелов:

-Болгар бол Украины Европын ирээдүйн төлөө тууштай дэмжигч юм. Украинд ЕХ-ны нэр дэвшигчийн статус олгох улс төрийн түргэвчилсэн шийдвэрийг дэмжсэн ЕХ-ны анхны гишүүн орнуудын нэг юм. Кремлийн ардчиллын үнэт зүйлсийг гутаах оролдлого, нөлөөллийн холимог арга хэрэгсэл, ашиглан хүний эрхийг зөрчиж байгааг бид эрс буруутгаж байна.  Болгар улс Украинд 240 сая еврогийн хүмүүнлэгийн болон бусад тусламж олгосон бөгөөд Украины 150 мянган орчим иргэн Болгарт түр хамгаалалтын статустай амьдарч байна. 

ОХУ ИМПЕРИАЛИСТ БОДЛОГООРОО ДЭЛХИЙ НИЙТЭД БУРУУ ҮЛГЭРЛЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Харин Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозел Боррел  "ОХУ-ын түрэмгийлэл нь НҮБ-ын дүрмийг илт зөрчсөн гэсэн дүгнэлт өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. ОХУ империалист бодлогоороо дэлхий нийтэд буруу үлгэрлэл үзүүлж байгаа нь дэндүү харамсалтай.  Дарангуйллын харанга дэлдсэн энэхүү үйл явдал нь зөвхөн Европын асуудал биш барууны эсрэг бусад улсуудын асуудал бүр  ч биш харин бид бүгдийн амьдрахыг хүсдэг дэлхий ертөнцийн тухай эмзэг асуудал. ОХУ өдөр бүр худал хуурмаг, зохиомол мэдээллүүдийг тараасаар байна. Европын холбоо болон бидний түншүүдийн хувьд Украиныг дэмжих, Оросын хууль бус түрэмгийллийг зогсоохын тулд Орост шахалт үзүүлэх, дэлхийн бусад улс орнуудад сөрөг үр дагаврыг даван туулахад туслах гэсэн "гурвалсан стратеги"-ийг баримтлахаас өөр аргагүйд хүрээд байна" гэдгийг өөрийн нийтлэлдээ онцолжээ. 

Харин олон улс судлаач, Доктор, профессор  Д.Уламбаяр  "Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн жижиг, дунд орнуудыг “хөлдөө чирж”, тэдгээрийг тодорхойгүй төлөв байдалд оруулсаар байна. Төв, Зүүн Европ, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн улсууд НАТО-д элссэн нь аюулгүй байдлын хувьд ямар их чухал ач холбогдолтой болохыг Оросын заналхийлэл харуулж байна гэж тэд үзэж байна.

Нөгөө талд энэ мөргөлдөөн бол  Орос-Украины зөрчилдөөн гэхээсээ илүүтэй Орос, АНУ, НАТО-гийн зөрчилдөөн юм. ОХУ-ын үйлдэл нь “precedent” буюу  “уруу татах, муу жишиг” тогтоож байгаа юм. Ер нь В.Путин дэлхийг донсолгосон буруу хандлагыг тогтоох гэж байна" хэмээн дурдаж байсан удаатай. 

Э.БУРАМ

 

Санал болгох

40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

6 цагийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

5 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

11 өдрийн өмнө
Залууст залуу нас үлдсэнгүй

“Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна.

14 өдрийн өмнө