Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

2023 оны 3 сарын 32023-03-03
Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөлгөөнийг Засгийн газар зохион байгууллаа.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх гарцыг эрэлхийлсэн, салбарын яам бодлогоо танилцуулсан арга хэмжээ болов. Энэ үеэр сүүний салбарынхан “Цагаан хувьсгал” хөтөлбөрийг санал болгосон бөгөөд энэхүү уриалга, хөтөлбөрийг АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг танилцуулсан.

Тэрээр, “Цагаан хувьсгалын хүрээнд сүүний бодлогын зөвлөл бий болгох, нэмүү өртгийн сүлжээний стратеги шинэчилж тогтоох, эрчимжсэн кластер ферм хөгжүүлэх, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасын хугацааг нэмэгдүүлэх, сүүний үнээний импортыг нэмэгдүүлэх, хүүхдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутаг дахь чанарын лабораторийг чадавхжуулах шаардлагатай гэж сүүний салбарынхан үзэж байгаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр нэг хүн жилд 180 кг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Гэтэл мянга мянган жил мал маллаж, өнөөгийн хэмжээнд сүүний аж ахуй хөгжсөн Монгол Улсад нэг хүн жилд дунджаар 50-60 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Бид монгол хүнээ, хүүхдүүдээ эрүүл байлгая гэвэл сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх, малчдын орлого, фермерийн аж ахуйг дэмжих, ажлын байр бий болгосон гарц байх юм” гэдгийг онцолсон.

Зөвлөлгөөний үеэр АПУ Дейри компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, “АПУ ХК-ийн зүгээс монгол хүний эрүүл мэндийг дэмжих зорилготой томоохон төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ бол АПУ Дейри компанид ойрын таван жилд 400 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж сүү, сүүн бүтээгдэхүүний монгол хүний дундаж хэрэглээг өсгөх зорилттой хөтөлбөр. Энэ маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа Хүнсний хувьсгалтай зорилго уулзаж байгаа. Хүнсний Цагаан хувьсгалын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд дотоодын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд илүү олон аймаг, өрх, малчидтай хамтран ажиллан сүүний салбарын жишиг кластер, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, ингэснээрээ монгол хүний сүүний хэрэглээг 3-5 дахин өсгөх зорилготой ажиллаж байна.

Сүүн бол стратегийн хүнс, хүнд зайлшгүй шаардлагатай амин дэмийг агуулдаг. Бид өнөөдрийн зөвлөлгөөнд хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг санаачилж хийх, сүүн хүнсийг үдийн хөтөлбөрт нэвтрүүлэх саналыг тавьж байна. Энэ утгаараа нэмүү өртгийн сүлжээг бий болгох, НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх, тодорхой хугацаанд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн хамтын ажиллагааг чиглүүлж ажиллаж чадвал энэ салбарт хөгжлийн хурдасгуур болж чадна. АПУ Дейри компани ашгаас монгол хүний эрүүл мэндийг тэргүүн зорилгоо болгодог” гэсэн юм.

1.jpg

22.jpg

3.jpg

4.jpg

5.jpg

6.jpg

7.jpg

8.jpg

9.jpg

10.jpg

11.jpg

12.jpg

13.jpg

14.jpg

15.jpg

16.jpg

17.jpg

18.jpg

Санал болгох

ХААН Банк "Монголын анхны Ногоон бонд"-ыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа.

5 өдрийн өмнө
Р.Алтай: Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоход шимтгэл, хураамж төлөхгүй

Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршоонд чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа. 

19 өдрийн өмнө
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэлээ

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн талаар Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

20 өдрийн өмнө
Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөлгөөнийг Засгийн газар зохион байгууллаа.

21 өдрийн өмнө