С.Дэмбэрэл: Х Богд сүсэгтэн олны оюун санааны удирдагч болно

4
2023 оны 3 сарын 92023-03-09
С.Дэмбэрэл: Х Богд сүсэгтэн олны оюун санааны удирдагч болно

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэлтэй Аравдугаар Богдын талаар ярилцлаа.

-----------------------------------------------------------

-Өнгөрсөн өдрүүдэд X Богдын асуудал олон нийтийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг өрнүүллээ. Ер нь X Богдыг Монголоос тодрох нь  бурханы шашинд ямар ач холбогдолтой вэ?

-Монголчуудын түүхэнд буддын шашин чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаар монголчуудын шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Төр, сүм хийдийн тухай харилцааны тухай хуульд ч  "Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ" гэж заасан. Шашин нь хүмүүсийг итгэл үнэмшилээр нь нэгтгэж нийгэмд хүчирхэг бүлэг бий болгодог. Тэрхүү  бүлгийг оюун санааны хувьд удирдан чиглүүлэгч нь шашин бүрт байдаг.

Тиймдээ ч Буддын шашин шүтдэг сүсэгтнүүдийн оюун санааны удирдагч нь Х Богд. Бүрэн тусгаар тогтносон Монгол Улсын сүсэгтэн олон удирдагчаа тодруулах нь монголчуудын эрх чөлөө юм даа. 

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам гадны улс орнуудаар айлчлахдаа ёс суртахуун, гэгээрэл, хүний төлөвшлийн талаар лекц уншдаг. Тэр хүн Монголд байгаа улс төрийн хүчний захиалгаар Х Богдыг тодруулна гэж байхгүй. Богдыг тодруулахад, тухайн шашны өндөр дээд боловсрол, эрх мэдэл,  сахил санваарыг ариунаар сахидаг, ёс суртахуунтай хүн л тодруулдаг. Тиймээс Х Богдыг Далай лам тодруулсан хэрэг. Шашин түүх соёлыг хадгалж дараа дараагийн үед уламжлуулан,  нийгэмд соёлын дархлааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.  Х Богдын бас нэг чухал үүрэг нь соёл уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэйУг шашны зөөлөн хүчний бодлого буюу өөрийн улсын эерэг дүр төрхийг олон улсад бий болгох, үүгээр дамжуулан өөрт татах, нөлөөлөх, олон улсын тавцанд өөрийн дуу хоолойгоо илүүтэй хүргэх, харилцаа холбооны суваг бий болгоход Х Богд Жавзундамба хутагтын нэр нөлөө, хүчийг хэрэглэж болно гэж харж байна.

Х Богд Далай ламд мандал өргөж буй нь
Х Богд Далай ламд мандал өргөж буй нь 

-2016 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр "IX Богдын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж тэмдэг гарч байгаа. Одоо жаахан хүүхэд болохоор нийтэд тодорхой зарлах шаардлагагүй" гэж мэдэгдэж байсан. Х Богдыг тодруулах шалгуур нь юу байв ?

-Шашны дараагийн тэргүүнийг тодруулах олон төрлийн шалгуур байдаг.  IX Богд Жавзундамба хутагт таалал барихдаа гэрээслэл үлдээсэн бөгөөд уг гэрээслэлд миний удаах дүр Монгол Улсад төрнө, дараагийн дүрийг миний багш XIV Далай лам тодруулна, X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн шашин номын ажил эрхэлнэ гэж буй. IX Богд Жавзундамба хутагтын өөрийн хүсэлт, гэрээслэлийн дагуу XIV Далай лам тодруулсан гэж бодож байна. XIV Далай ламын буддын шашны ертөнц дэх нэр хүнд, нөлөө өндөр тул XIV Далай ламын тодруулсан дүр нь мөн тэр хэмжээгээр нэр нөлөөтэй, шашны хууль ёсны баталгаатай байх юм. Өмнөх дүрийн гэрээслэл нь дараагийн дүрийг тодруулах шалгуурын нэгээхэн хэсэг болдог. 

Шашны тэргүүн буюу Богдууд тэр хүний оюун санааны үйл хэргийг үргэлжлүүлэхэд дэм болж чадах, оюун санааны хувьд хөгжихөд нь тусалж чадах гэр бүлийг сонгож төрдөг гэдгийг энд онцлох нь зүйтэй.

IX Богд Жавзундамба хутагтын хэрэглэж байсан хувцас хэрэглэлийг Х Богдод  таниулах, эсвэл IX Богдтой хамт байсан хүмүүсийг Х Богдод харуулахад таньж гар барих зэрэг өвөрмөц шинж, хариу үйлдэл  үзүүлдэг. Х Богд сүсэгтэн олны оюун санааны удирдагч болно. Удирдагч хүн олон түмний хараанд байдаг учраас шашны дэг ёсыг баримталж шашны сүм хийдүүдийг удирдаж явах нь их том үүрэг, хариуцдага. Гэхдээ  Х Богд өмнөх Богдуудаас  бүр илүү их үүрэг хүлээнэ. 

-Яагаад 

-Х Богдод шашны үүрэг хариуцлагаас гадна орчин үеийн боловсрол хэрэгтэй. Англи хэл болон шинжлэх ухаан олон улсын харилцааны өндөр мэдлэг шаардагдана.  

-Х Богд  шашны ном сургаальд суралцаад  албан ёсоор суудалдаа хэзээ залрах бол ?

-Х Богд шашны ном сургааль, эрдэм мэдлэгт суралцана. Хэл болон буддын гүн ухааны мэдлэг хэрэгтэй учраас Богдуудыг багаас нь шадар багш нар сургадаг. Багш нарыг Гандантэгченлин хийдээс томилох байх. Далай лам, Ромын пап лам зэрэг шашны тэргүүний хажууд том институци байдаг. Тийм том институци Х Богдын дэргэд нь  байгуулагдаж магадгүй. Х Богд гэр бүл зохиохгүй.  Шашны дэгийн дагуу сахил санваараа авч  номхотголын ёс суртахууны хэм хэмжээг сахих ёстой.

Буддын шашны дээд боловсролыг олоход хамгийн багадаа 16 жил шаардагдах байх. Х Богд албан ёсоор ширээндээ сууж баталгаажуулсаны дараа олон нийтийн өмнө гарч сургааль номоо айлдаж, сүсэгтэн олонтой уулзана.  Х Богдыг ширээнд нь залах ёслол хэзээ болох нь тодорхойгүй байна. Хэдэн настайд нь ч залж болно. Тэрийг бурхан шашинтны төв Гандантэгченлин хийд  болон сүсэгтэн олон шийднэ. 

331145465_239286621789449_1422566914536237191_n.jpg

Э.СОСОРБУРАМ

 

Санал болгох

Дөрвөн чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо. Жил бүрийн зургадугаар сарын 1 бол монголчуудын нэрлэж заншсанаар хүүхдийн баяр.

32 минутын өмнө
Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа

7 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.

9 цагийн өмнө