Тайз дэлгэцийн мэргэжлийн оюутнуудын “3.27” наадам удахгүй эхэлнэ

2023 оны 3 сарын 132023-03-13

Тайз дэлгэцийн уран бүтээлч болохоор бэлтгэгдэж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлүүдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Найруулах, жүжиглэх урлагийн тэнхим”-ээс санаачлан “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан мэргэжлийн урлагийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “3.27” оюутны их наадмыг зохион байгуулдаг билээ.

“3.27” оюутны их наадам нь Жүжиглэх урлаг, Найруулах урлаг, Жүжиг киноны зохиолч, Тайз, дэлгэцийн зураач хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг улсын хэмжээний уралдаант наадам юм. Уралдаанд СУИС-ийн ТУС, РТМУС, СИТИ дээд сургууль, КУДС, ЗОХИОМЖ дээд сургууль, МҮИС-ийн оролцож шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “3.27” Оюутны их наадмыг гуравдугаар сарын 26-нд зохион байгуулна.

Уралдаанд 15 минутаас хэтрэхээргүй хугацаатай үндэсний, сонгодог болон гадаадын жүжгийн зохиолын хэсэг, нэг бүлэгт драмын, мюзикл, пластик, contemporary, физикл, пост драмын жүжиг, үргэлжилсэн болон бусад төрлийн зохиолоос сэдэвлэсэн үзэгдэл /зохиомж/-ээр оролцох боломжтой бөгөөд оюутан залуусыг эрх чөлөөтэй сэтгэх боломжоор хангадаг байна. 

335435112_1604076860055696_8182689761152113601_n.png

Номинац:

  1. Шилдэг бүтээл – Өргөмжлөл, цом, 500,000 төг
  2. Шилдэг уран сэтгэмж /сүүдэр, кварц, неон гэрлийн зохиомж, хөгжмийн зохиомж, пластик, физикл/ - Өргөмжлөл, цом, 300,000 төг
  3. Шилдэг сонгодог бүтээл– Өргөмжлөл, цом, 300,000 төг
  4. Шилдэг үндэсний бүтээл – / ТУС-ийн захиралын нэрэмжит шагнал/ Өргөмжлөл, цом, 300,000 төг
  5. Шилдэг найруулга – Өргөмжлөл, 150,000 төг
  6. Шилдэг эрэгтэй жүжигчин - Өргөмжлөл, 150,000 төг
  7. Шилдэг эмэгтэй жүжигчин  - Өргөмжлөл, 150,000 төг
  8. Шилдэг тайзны зураач - Өргөмжлөл, 150,000 төг
  9. Шилдэг зохиолч - Өргөмжлөл, 150,000 төг
  10. Шилдэг ярианы техниктэй оюутан- /ЯУТ-ийн нэрэмжит шагнал/ Өргөмжлөл, 150,000 төг
  11. Шилдэг туслах эрэгтэй жүжигчин - Өргөмжлөл, 100,000 төг
  12. Шилдэг туслах эмэгтэй жүжигчин - Өргөмжлөл, 100,000 төг

Санал болгох

“Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй.

8 цагийн өмнө
Зураач П.Содгэрэлийн анхны үзэсгэлэн Бээжин хотноо нээлтээ хийлээ

Бээжин дэх Монголын соёл мэдээллийн төвд зураач П.Содгэрэлийн “Гийхүй” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

6 өдрийн өмнө
19 дэх жилдээ "ТОП-100" ААН-ээр шалгарсан "АПУ ХК" экспортын өсөлт, тэлэлтийг чухалчилж байна

99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна

11 өдрийн өмнө