Монголын сагсан бөмбөгийн холбооны "Үндэсний дээд лиг"-ийн 2022-2023 оны улирлын тоглолтын шилдгүүдийг тодруулах ёслол боллоо.
Энэ улирлын шилдэг эрэгтэй тоглогч, MVP-ийн эзнээр “Эрдэнэт майнерс” багийн Т.Санчир тодорсон бол, шилдэг эмэгтэй тоглогч, MVP-ийн эзнээр “УБ Аманзонс” багийн Б.Ариунцэцэг тодорсон байна. Т.Санчирын хувьд 6 дахь удаагаа лигийн шилдэг тоглогчоор шалгарч байгаа юм.
Үндэсний дээд лигийг хамтрагч ажиллагч АПУ ХК лигийн MVP-ийн эзнээр тодорсон Т.Санчир, Б.Ариунцэцэг нарыг тус бүр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцаагаар шагнасан байна.
Дашрамд дуулгахад, АПУ ХК “Соёлоор гоёно” төслийнхөө дэд хэсэг болгож “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулна. Мөн хэрэг зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр АПУ ХК, Тээврийн Цагдаагийн алба, “UBCab” байгууллагууд үе шаттайгаар, олон ажил төлөвлөж хэрэгжүүлэх аж.